Тараагуур судас тостон хатуурах
Reverse Hardened Arteries (english)
Атеросклероз головного мозга (ру́сский)
Цусны судас өөх тос, холестерин болон бусад бодисоор дүүрч бохирдоно. Улмаар цусны тараагуур судасны хананд цугларч хатуу давхарга үүснэ. Үүнийг “plaques” гэнэ. Өөрөөр хэлвэл, цусан дах цагаан эс нь энэхүү давхрагатай эсэлдэж, давхрага улам нэмэгдэнэ. Цусны судасны 70% нь бөглөрөх хүртэл ямар нэг зовиур, шинж тэмдэг мэдэгдэхгүй. Энэ үед цусны нөж үүсч судасаар урсах хүчилтөрөгчийн хангамж эрс багасч, зүрх, уураг тархи, биеийн бусад эд эс хүчилтөрөгч, тэжээлээр дутагдана. Хэрвээ уураг тархины тараагуур судас бөглөрвөл цус харвалт, улмаар саажилт үүснэ.
Үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS):
- 37С хэм хүртэл халуурах
- толгой эргэх
- даралт тотворгүй байх
- халууныг тэсвэрлэхдээ муудах
- ухаан алдаж унах
- цаг агаарын өөрчлөлтөд мэдрэмтгий болох
- өглөө, оройдоо бие сулрах
- гар, хөл даарах
- огцом хөдлөхөд нүд харанхуйлах
- шанаагаар хатгуулах
- үе, мөч, хөл шархирч өвдөх
- зүрхний хэм түргэсэх зэрэг болой.
Зүрхний судас тостон хатуурвал:
- Зүрхээр хатгуулах
- Дотор бачуурах
- Хоолны шингэлт муудах
- Зүрхний хэм алдагдах
- Үе мөч бадайрах, өвдөх
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс (PCC):
- Холестерин ихэдсэн
- Триглицерид /Triglyceride/ ихэдсэн
- ЦДИ
- Чихрийн шижин, түүний урьдал үе, инсулины эсэргүүцэл
- Таргалсан
- Суумал ажил эрхэлдэг /хөдөлгөөний дутагдал/
- Унтахдаа амьсгаа солилцохгүй байх /Sleep apnea/
- Архи, тамхи ихээр хэрэглэх
- Архаг үрэвсэл
- Саахар, улаан буудайн дээд гурил,
- Стресс
- Хүнд металлын хордлого
- Буйлны үрэвсэлт өвчин /нян цусанд ордог/
- Өндөр наслах
- Удамшил
- Биед үүсдэг чөлөөт радикал зэрэг болой.
Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Эхний 14-21 хоног хөнгөн хоол, жимс, хүнсний ногоо тухайлбал, нимбэг, жүрж эсвэл тэдгээрийн шүүс, сармис /өдөр бүр 1 хумс иднэ/ байнга хэрэглэх хэрэгтэй.
Өлөн дээрээ ус ууна. Ууранд жигнэж чанасан мах, загас иднэ. Ногооны салат, рашаан, анар жимсний шүүс ууна.
Хүрэн манжин, сонгино, улаан чавга, хөх ба хар нэрс, цангис, усан үзэм, хан боргоцой, киви жимс, хар чавга, цагаан гаа, амтат чинжүү, оливийн тос, усан үзмийн үрийн тос, далайн байцаа, үзэм, хушга, маалингын үр, зөгийн бал, тослог багатай сүү, цагаан идээ хэрэглэж, ус ихээр ууна.
Арвайн тарианы хандыг зөгийн балаар амталж ууна. Идрээ, үхрийн нүдний навчийг цай шиг ууж болно. Бага зэргийн жинхэнэ өндөр чанарын усан үзмийн улаан дарс ууна.
Аминдэм, эрдэс бодис: Цайр, “А”, “Е”, “С” аминдэм, загасны тос, сармис, магни /өдөрт 400-1000 мг/, коензим (CoQ10) /өдөрт 200-600мг/.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy–TS): Эмчилгээ, сувилгаа нь холестерин бууруулах, цусны нөжийг задлах, цус шингэрүүлэх, судасны ханыг бэхжүүлэх, бүдүүн гэдсийг цэвэршүүлэх, цусны эргэлтийг сайжруулах, булчин, шөрмөсний үрэвслийг дарах, цусан дах саахрын хэмжээг ихэсгэхгүй байх, саажснаас болж гэмтсэн үе мөч, эрхтэнээ хөдөлгөж хүчирхэгжүүлэхэд чиглэгдэнэ.
Бүдүүн гэдсийг цэвэршүүлэхийн тулд клизм тавина, дараа нь туулгах цай уулгана.
Цусны эргэлтийг сайжруулахын тулд гичээр жин тавина. Бас бумба тавьж болно. Дотроосоо долоогонын үр жимс ууна.
Зөгийн хайлсан лав болон сархинаг /топленого воска и вощины/-ийг оливийн тостой хольж найруулаад нуруугаа тосолж, хүзүүнээс ахар сүүл хүртэл өдөрт 3 удаа үрнэ.
Эсвэл лаврын навч 6 хэсэг /х/, нарсны шилмүүс /1х/, цөцгийн тос /12х/-той хольж найруулаад “водяняя баня” хийгээд 4-5 хоног дарна. Энэ тосоор өдөрт 2 удаа гэмтсэн хэсэгтээ түрхэж, үрнэ. Хэрвээ хүсвэл, энэхүү лаврын навчтай тосыг захиалгаар хийж өгч болно.
Барууны судлаачдын үзэж байгаагаар цус харваснаас хойш 2-6 сар эсвэл 1 жилийн дараа эмчилгээний нааштай үр дүн гарч эхэлдэг. Гэмтсэн, саажсан үе мөч, эрхтэнээ ашиглахыг оролдох хэрэгтэй. Аль болох ямар нэг юм хийхийг эрэлхийлэх, тухайлбал, өөрөө бие засах, хувцасаа өмсөх, үсээ янзлах, хоолоо хийх, гэр ороноо цэвэрлэх, дуулах, хашиграх, чанга дуугаар ном унших гэх мэт.
Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх.
Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.
Зайлсхийвэл зохих зүйлс: Хурц амтлагчид, талх, кофе, хар ба ногоон цай, даршилсан /pickled foods/, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, дарс, тамхи, янз бүрийн чипс, түргэн хоол, торт, маргарин, лаазалсан мах, элэгний ухаш, түргэн хоол, үйлдвэрийн бяслаг, транс өөх тос, саахар, үр тариа, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.
“Холестерин багатай хоол ид” гэдэг зөвлөмж бол буруу юм. Яагаад гэвэл, бидний уураг тархины 25% нь холестерин байдаг. Хангалттай хэмжээний холестерин байхгүй бол бидний элэг даавруудаа боловсруулж гаргаж чадахгүй билээ. Гагцхүү, холестериныг эсэлдүүлж, муу зүйл болгодог зүйл болох архи, тамхи, муу хоол, цэвэршүүлсэн үр тариа, дээд гурил, стресс, үйлдвэрлэлийн химийн бүтээгдэхүүн, саахар, хөдөлгөөнгүй байх зэрэг болой.
Эх үүсвэр:
http://www.herbco.com/t-herbs-infection.aspx
http://med-look.ru/priznaki-rozhistogo-vospaleniya-lica-i-sposoby-lecheniya.html#hcq=JgYgXHp
http://edaplus.info/feeding-in-sickness/erysipelas.html
http://ndnr.com/botanical-medicine/botanical-management-of-streptococcal-infections-of-the-skin/
http://narodnaiamedicina.ru/kak-lechit-rozhu.html
http://med-look.ru/rozhistoe-vospalenie-nogi-simptomy-lechenie-profilaktika.html#hcq=dhAoQHp
http://www.healthy.net/health/article/healing_infections_without_antibiotics/603
“Сам себе доктор” № 12 /182/ 2014 ОХУ
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
- Адипонектин дааврын дутагдал
- Андрогены илүүдэл
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Бодисын солилцооны хамшинж
- Бөөрний дээд булчирхайны сульдаа (БДБС)
- С реактив уураг ихдэх (CRP)
- Холестерин, триглицеридын хэмжээ нэмэгдэх
- Чихрийн шижингийн хэв шинж-1, 2
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
- Арьсанд хөхөлгөр ургах
- Бөөр жижигрэх, хатингарших
- Бэлгийн сулрал
- Зүрх хатуурал
- Зүрхний хэм түргэсэх
- Цөсний хана зузаарсан
- Цус алдах, гоожих
- Цусны даралт ихдэх (ЦДИ)
- Элэгний өөхшилт