“Дарьганга ургамал” ном (эмийн ургамлын альбом – лавлах)
“Дарьганга ургамал” (эмийн ургамлын альбом-лавлах) ном нь түгээмэл хэрэглэгддэг 70 гаруй эмийн ургамал, хүнсний ногоо, амтлагчуудын эрүүл зохистой хэрэглээг танилцуулна.
Энэхүү номын онцлог нь:
- Ургамлын нэрийг англи, орос, монгол, латин хэлээр оруулж өгсөн
- А5 форматаар 146 хуудаст хэвлэгдсэн
- Хуудас бүр нь өнгөт, тухайн ургамлын зурагтай;
- Амтлагчууд, хүнсний ногоо, эмийн ургамлуудын ашигтай аминдэм, эмзүйн үйлдэлийг оруулсан;
- Нэрийн индекс, гарчиг нь үсгийн дэс дарааллын дагуу эрэмблэгдсэн.
“Дарьганга ургамал” номыг дараах цэгүүдээс авч болно:
Улаанбаатар хотод:
- Манай төв (байршил)
Сүхбаатар аймгийн Дарьганга суманд:
- “Дарьганга бренд” дэлгүүрт бөөний үнээр
Уг номонд олон сонирхолтой эмийн ургамал болон хүнсний ногооны эрүүл мэндийн ач тусын талаар монгол, англи, орос хэлээр бичигдсэн эрдэмтдийн номнуудаас орчуулан эмхтгэсэн болой.
Номоос иш татвал:
Багваахай:
Зонхилон агуулагдах биологийн идэвхит нэгдэл, аминдэм, эрдэс бодис /Constituents/: Эмийн багваахай нь “A”, “С”, “B”, “D” аминдэм, магни агуулна.
Эмзүйн үйлдэл: /Actions/: Багваахай нь цөс хөөх /Cholekinetic/, шээс туух /гол үйлдэл нь/, шүлс ялгаруулалтыг дэмжих /Sialagogue/, бие махбод бэхжүүлэх /Alterative/, хүч тамир оруулах, элэг цэвэршүүлэх, тамиржуулах, элэг, цөсний үйл ажиллагааг хэвшүүлэх, эхийн сүү саамшуулах, хөлөргөх, цус тогтоох, цэр ховхлох, нойр хүргэх, вирус устгах, харшил намдаах, холестерин, чихэр, халуун бууруулах, туулгах, цус төлжүүлэх, шимэгч хорхойг устгах, хоолны дуршил өдөөх, бодисын солилцоо, арьсны өнгө зүсийг сайжруулах, нян, мөөгөнцөр хөнөөх, ялзмаг гадагшлуулах, ходоодны хүчиллэгийг нэмэгдүүлэх эмийн үйлдэлтэй.
Хэрэглэх заалт: /Indications/: Багваахайн цэцэг, навч, үндсийг өтгөн хатах, хатиг, арьсны тууралт, батга, цөсний агчилт алдагдах, хорт хавдар /давсаг, гэдэс, хөх, элэг, дэлүү/, нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, ханиад, хамрын шуухитнаа, цистит, чихрийн шижин, цусан суулга, усан хаван, намарс, ходоодны үрэвсэл, тулай, цөс, бөөрний чулуу, цусны даралт ихдэх, өвчин тусчихлаа гэж айх /Hypochondria/, хавагнаж уургаа алдах бөөрний өвчин /Nephrosis/, турах, ясны сийрэгжилт, маш бага шээх /Oliguria/, уушгины үрэвсэлд хэрэглэнэ.
Хүрэн манжин
Шим тэжээлт бодисын агууламж: Хүрэн манжин нь “Р” аминдэм, магний, кальци, төмөр, йод, марганец, кали, хурган чихний хүчил агуулна.
Эмзүйн үйлдэл: Хүрэн манжин нь цусны даралтыг бууруулах, цусны бүтцийг сайжруулах, цус, элэг, бөөр, цөс цэвэршүүлэх, шээс хөөх, хөнгөн туулгах, үрэвсэл дарах, цус тээгч судасыг уян хатан болгох, хүнд металлын давсыг гадагшлуулах, хорт хавдарыг хязгаарлах үйлдэлтэй.
Хэрэглэх заалт: Хүрэн манжинг өтгөн хатах /клизм тавина/, шүдэндээ зуувал шүдний өвчнийг намдаах, цус багадалт, цусны хорт хавдарт өвчин, цусан дахь саахар багадах, цусанд орсон халдвар, ходоод, гэдэсний замын өвчин, хүүхдийг өндөр болгох, бөөр чулуужих өвчинд хэрэглэнэ.
Тунгалагийн систем, дэлүүнд ашиг тустай зүйлүүдийг манжингаас олж болно. Чийг бамын өвчинд эсгэсэн манжин үр дүнтэй.
Минесотагийн их сургуулийн судлаачид манжинг хорт хавдрыг үүсгэгч дааврын эсрэг үйлчилгээтэй болохыг нь илрүүлсэн байна.