Шошлойрхог хошоонгор

Lupine Clover Flowers and Leaf (english)
Цветки и листья клевера люпинового (ру́сский)
Trifolium lupinaster (latīna)
улаан хошоонгорын аналог
(цэцэг, навч)
Арга: 2-3 хоолны халбагыг 400мл буцлам халуун усанд хийж, 1 цаг идээшүүлж шүүнэ. Өдөрт 70-100мл-аар хоолноос 20 минутын өмнө 3 удаа ууна. Сүүнд чанаж ууж болно. Халуун саванд идээшүүлж болно.
Нэг удаагийн сувилгаа: 30 хоног. Завсарлага: 14 хоног.
Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Хандаа дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Хандандаа маалингын тос заавал дусаана. Дараа нь тампон шургуулна.
Амталгаа: Усан ханд нь хар хүрэн өнгөтэй, тунгалаг, цай лугаа адил амттай, элдэв үнэргүй.
Эмийн үйлдэл
- Агчилт тавиулах
- Ариутгах
- Бие махбодыг тамиржуулах, тамир тэнхээ оруулах
- Биеийг гаднын хорт бодисоос цэвэршүүлэх
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Гарднерелла нянгийн халдвар
- Дархлаа тэтгэх
- Туулгах
- Үрэвсэл дарах
- Фитоэстроген
- Хөлөргөх
- Цус цэвэршүүлэх
- Цусны эргэлтийг сайжруулах
- Шарх, шархлаа аниулах
- Шээс туух
- Элэг хамгаалах