Тунгалгын булчирхай томрох, цочих
Lymphadenopathia (english)
Лимфаденопатия (ру́сский)
(тунгалгын зангилаа томрох, цочих)
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy–TG): Эмчилгээ, сувилгаа нь нян устгах, үрэвсэл дарах, харшлаас сэргийлэх, харшил намжаах /desensibilica/-ад чиглэгдэж байвал зохино.
1-2 долоо хоногт эмчлэгдэнэ.
Зайлсхийвэл зохих зүйлс: Туурам, кофе, цай, хужир, өөх тостой хоол, даршилсан, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, янз бүрийн чипс, лаазалсан хоол, зөгийн бал, саахар, барагшун, хувны хүчил, зууннаст, түргэн хоол, торт, түрэг шош, хурган гуа, бууцай, зөөхий, сонгино, сармис, мөөг, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.
Мах бага идэх хэрэгтэй. Уурлаж уцаарлах, стрессээс зайлсхий.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
- Бамбай булчирхайны дааврын илүүдэл (ББДИ)
- Бөөрний дээд булчирхайны сульдаа (БДБС)
- Гал намс /Ёломт үрэвсэл/
- Гэдэсний сүрьеэ
- Дархлаа сулрах
- Дунд чихний идээт үрэвсэл (булхи гоожих)
- Могой яр (VZV)
- Сахуу буюу амьсгалын замын халдвар
- Стафилококкийн нянгийн халдвар
- Стрептококкын нянгийн халдвар
- Тунгалгын булчирхайны хорт хавдар
- Уушгины сүрьеэ
- Үтрээний мөөгөнцөр
- Хоолойны ангина
- Хумсны мөөгөнцөр
- Шээс, бэлгийн замын халдварт өвчин (ШБЗХӨ)
- Эм ууж эсвэл тариа хийлгэж байгаа (эмийн гаж нөлөө)
- Эпштейн — Барр вирус
- Ясны сүрьеэ
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
- Бие арзайх, эвгүйрхэх, чихүүрхэх
- Бие сулрах
- Дэлүү томрох
- Хавагнах
- Халуурах
- Хоолой өвдөх
- Хоолонд дургүй болох
- Шалтгаангүй хөлрөх