Эгэл өмхий
Syrian Rue Aeroparts (english)
Наземная часть гармалы обыкновенной (ру́сский)
Peganum harmala (latīna)
Эмт өвс, ногоон зандан (нутгийн нэршил)
Арга: 1/2-1 цайны халбагыг 100мл буцлам халуун усанд хийхээр тооцож, халуун саванд 1-3 цаг идээшүүлж шүүнэ. Өдөрт 1-2 хоолны халбагаар хоолноос 20 минутын өмнө 2-3 удаа ууна.
Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Идээшмэлээ дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Нэг удаагийн угаалга 15 минут үргэлжлэнэ, 150мл идээшмэл орно. Дараа нь тампон шургуулна.
Нэг удаагийн сувилгаа: 30 хоног. Завсарлага: 14 хоног.
Голдуу төв мэдрэлийн тогтолцооны өөрчлөлтөөс үүсдэг булчин өөрийн эрх, мэдэлгүй татдаг, агчилт хийдэг өвчин /гиперкинезы/ үед зохимжгүй. Хэмжээ, дамжаа баримтлана.
Амталгаа: Идээшмэл нь алтан шаргал өнгөтэй, тунгалаг, гашуун амттай, элдэв үнэргүй.
Эмийн үйлдэл
- Агчилт тавиулах
- Байгалийн антибиотик
- Бациллы бүлгийн нянгийн халдвар
- Гэдэсний булчин задрах тахлын нянгийн халдвар (холер)
- Клебсиелла пневмони нян
- Стафилококкийн нянгийн халдвар
- Стрептококкын нянгийн халдвар
- Тайвшруулах
- Туулгах
- Үрэвсэл дарах
- Хумсны мөөгөнцөр
- Цөс хөөх
- Цус шингэрүүлэх
- Цэвэрүүт үсэрхийлэл вирус
- Шарх, шархлаа аниулах
- Шимэгч гадагшлуулах
- Шээс туух
- Элэг хамгаалах
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)
- Эшерихын савханцар буюу гэдэсний нянгийн халдвар (Е-коли)
Зохимжтой ба зохимжгүй заалт
Эх сурвалж
- Handbook of Medicinal Herbs James A. Duke With Mary Jo Bogenschutz-Godwin Judi duCellier Peggy-Ann K. Duke