Мөөгөнцөр Кандида албиканс

Candida albicans overgrowth (english)
Кандидоз (молочница) (ру́сский)
Хоол унд: Арвай, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, хүрэн манжин, хар чавга, далайн байцаа, бөөрөнхий байцаа, цэцэгт байцаа, брокколи, шар буурцаг, үзэм, хушга, оливийн тос, наргил модны тос, авокадо, тараг, үр болон самрууд хэрэглэж, цэвэр ус ихээр ууна.
Аминдэм, эрдэс бодис, биологийн идэвхит нэгдэл: Пробиотик |Probiotics|, пребиотик |prebiotics|, Д аминдэм |өдөрт 300 international units (IU)|, C аминдэм, цайр, селени, дунд хэлхээт триглицерид |Medium-Chain Triglycerides (MCTs)| тухайлбал, далдуу модны үрийн тос, наргил модны тос.
Дараах бүтээгдэхүүнүүд пребиотик агуулна. Үүнд: сармис, банан, зөгийн бал, идрээ, хаврын сонгино, багваахайны навч, хүрэн манжин, таримал гоньд, ногоон вандуй, байцаа, түрэг шош, сэвэгзарам, газрын лийр, хар шош, анар, тоор, тарвас, алим, бүхэл үрийн тариа.
Болж өгвөл зайлсхийх эсвэл бага хэрэглэх зүйлс: Саахар, чихэрлэг зүйлс, антибиотик |antibiotics|, кортикостеройд |corticosteroids|, жирэмсэлтийн эсрэг эмүүд |birth control pills|, исгэсэн хоол хүнс |fermented foods|, дрожжиор исгэсэн талх, |breads containing baker’s yeast|, улаан лоолийн нухаш |tomato paste (тэрээр их хэмжээний хөгц агуулсан байдаг|, мөөг, сүү, бяслаг, цагаан идээ, бялуу, цардуул, төмс, эрдэнэшиш, нүүрсус, цагаан талх, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, шар айраг, дарс, хатаасан жимс, жимсний шүүс, утсан, шарсан, хуурсан махан хоол, янз бүрийн чипс, лаазалсан хоол, түргэн хоол, шар буурагны цуу, газрын самар, түүний тос.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
- Аминдэм, эрдэс бодис, хоол тэжээлийн дутагдал
- Архаг стресс
- Бамбай булчирхайны дааврын дутагдал (ББДД)
- Бамбай булчирхайны дааврын илүүдэл (ББДИ)
- Дархлаа сулрах
- Жирэмсэн эх
- Таргалалт (тураах)
- Ходоод гэдэс өнгөргүй, сиймхий болох
- Хүний дархлаа хомсдолын вирус (HIV)
- Цэвэршилт
- Чихрийн шижингийн хэв шинж-1, 2
- Эрүүл бус хооллолт (буруу хооллолт)
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
- Амны мөөгөнцөр
- Архаг ядаргаа, амархан ядрах
- Булчин шөрмөс өвдөх, дутуу агчих
- Бэлгийн үед өвдөх
- Гэдэс гүйлгэх, өвдөх
- Гэдэс дүүрэх
- Заг хүйтэн
- Загатнаа
- Өтгөн хатах
- Толгой өвдөх, дүйрэх
- Трихомонас нянгийн халдвар
- Уймраа болох
- Үе мөч өвдөх, хэрлэг төст үений үрэвсэл
- Үтрээний мөөгөнцөр
- Үтрээний салст бүрхэвчийн үрэвсэл
- Хламидия нянгийн халдвар
- Хумсны мөөгөнцөр
- Шээс өвдөж гарах
- Шээхэд халуу оргих
Зохимжтой ба зохимжгүй бүтээгдэхүүн
Эх сурвалж
- gutaclinic.ru
- oookvm.ru
- www.kp.ru
- www.ebsco.com
- www.verywellhealth.com
- londoncfm.co.uk
- www.osmosis.org