Шар гич
|ногоон навч, цэцэг, үр|
Эрсдэлгүй хэрэглэх арга: Навч, цэцгийг салатанд хийх, шөлтэй хоолонд хийж иднэ. Навчийг чанаад сонгино, улаан лооль, сармис, бага зэргийн оливийн тосоор амталж, иднэ. Ургамал, жимсний ундаа |смузи|, коктейльд хийж ууна. Сармистай тосонд шарж гарнир байдлаар хэрэглэнэ. Жигнэж хэрэглэж болно. Навчийг амтат чинжүү, сармис, саахар, давстай хольж даршилж иддэг ёс бий.
Гичний навчийг хөлдөөгчинд хийж, 10–12 сар хадгалж болно.
Гичний үр: 1-2 амны цайны халбага. Эсвэл 10-12 ширхэг үр ө.х. 1/4 – 1/3 цайны халбага бүхэл үр эсвэл нунтагласан үрийг өлөн дээрээ усаар эсвэл сүүгээр даруулж ууна. Улмаар бага багаар нэмэгдүүлж өдөртөө 20ш буюу ¾ – 1 амны цайны халбагыг иднэ.
Нэг удаагийн сувилгаа: 21-28 хоног. Завсарлага: 14 хоног.
Зохимжгүй заалт: Арьсны гэмтэл, харшил, арьсны идээт үрэвсэл, халуурах, уушгины астма, хайрст үлд, намарсын үед гичний үрээр наалдас буюу жин тавьдаггүй.
Эмийн үйлдэл
Эмийн үндсэн үйлдэлүүдийг дараахь жагсаалтаар харуулъя.
Арьс цочироож улайлгах
Булчингийн овор хэмжээг нэмэгдүүлэх
Булчингийн тамирыг нэмэгдүүлэх
Дархлаа тэтгэх
Залуужуулах (бие, цус, сэтгэл, арьс хөгшрөлтийг удаашруулах)
Зүрх судасны эд эсийг хамгаалах, бэхжүүлэх
Исэлдэлтийн стрессийг бууруулах (исэлдэлтийн түгшил)
Мөөгөнцөр Кандида албиканс
Муу холестерин, триглицерид бууруулах (LDL)
Нүдний хараа сайжруулах
Ой санамж, ой тогтоолт сайжруулах
Таргалалт (тураах)
Унгуулах
Ургийн хөгжлийг дэмжих
Үл исэлдүүлэх
Үлдэгдэл сэг түүх буюу чөлөөт радикалыг саармагжуулах
Үрэвсэл дарах (С реактив уургийг бууруулах: CRP, IL-6)
Ханиалга намжаах
Хар тугалга зэрэг хүнд металлыг гадагшлуулах
Ходоод, гэдэсний салст бүрхэвчийг цочироох
Хоолны дуршил оруулах
Хоолны шингэц сайжруулах
Хорт хавдарыг боймлох


Цөс ялгаруулалтыг нэмэгдүүлэх
Цус цэвэршүүлэх
Цусны бүлэгнэлийг нэмэгдүүлэх
Цусны эргэлтийг сайжруулах
Цэр ховхлох
Шарх, шархлаа аниулах
Шээс туух
Элэг тамиржуулах
Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)


Эшерихын савханцар буюу гэдэсний нянгийн халдвар (Е-коли)
Яс, шүд бэхжүүлэх
Зохимжтой ба зохимжгүй заалт
Дараах зовуурь эмгэгт хэрэглэх ба эс хэрэглэх болой.
Эх сурвалж
- “The Condensed Encyclopedia of Healing Foods” Michael Murray N.D, Pocket Books, New York, London, Toronto, Sydney, 2006
- “крестьянка” сэтгүүл, 2006 он, №10
- Анагаах арга билиг /Эрүүл аж төрөх ёсны мэдээлэл, сурталчилгааны сонин/, 2008 он, №03 /123/
- “Здоровье” Аргументы и факты сонин, 2009 он, №42
- “Бабушкины рецепты” сонин, №04 /412/ Январь 2010
- www.rhs.org.uk
- www.seriouseats.com
- www.newnatives.com
- www.vedantu.com
- www.kp.ru
- www.med-konfitur.ru
- kuban24.tv
- kiberis.ru
- style.rbc.ru
- pantry-nature.ru
- rasten.liferus.ru
- en.wikipedia.org
- www.webmd.com
- www.healthline.com
- www.icicilombard.com
- draxe.com
- rskrf.ru
- vege.one
- food.ru
- www.rlsnet.ru
- integrativelifestyle.org
Тэмдэглэгээний утга


Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
Ийм тэмдэг нь тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх үед, ялангуяа хэтрүүлэн хэрэглэх үед зарим тохиолдолд үүсэж болзошгүй гаж нөлөөг илэрийлнэ.
Ийм тэмдэг нь эмчээр оношлогдсон өвчин, зовуурийн үед тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зохимжгүй гэдгийг илэрхийлнэ.