Архаг ядаргааны хамшинж, булчин шөрмөсний эмзэглэл
Fibromyalgia (FMS) (english)
Фибромиалгия (ру́сский)
Дуу шуугиан, хурц гэрэл, үнэрт хэт мэдрэмтгий болно. Тэрээр бараг “галзууруулна”. Эмэгтэйчүүдийн бүх бие өвдөнө. Харин эрэгтэйчүүдийн хувьд тодорхой хэсэгт л өвдөнө.
Болзошгүй учир шалтгаанууд (PCC): Яг юунаас болдог нь тогтоогдоогүй.
Цаг агаар муудахад бие бүр дордоно.
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй. Аль болох жимс, хүнсний ногоо ахиухан иднэ. Тухайлбал, цангис жимс, усан үзэм, өргөст хэмх, арвайн ногоон нахиа, хар перец. Бүхэл үрийн тариа, омега хүчлийн өөх тос /загас, маалингын тос, хушга, оливийн тос/, өндөг. Ус ихээр ууна. Сүүг бага зэрэг хэрэглэнэ.
Аминдэм, эрдэс бодис: Магни, селени, цайр, йод, кальци, “В”, “С”, “Д” аминдэм.
Сувиллын чанартай зөвлөмж: Биеийн тамир, дасгал, ялангуяа гүнзгий амьсгаа авдаг дасгал, бясалгал, залбирал, дотроо төсөөлж бодох, массаж, аэробик, хөдөлгөөн, биеийн хүчний ажил сайн хийнэ. Дургүй байсан ч хийх хэрэгтэй. Тухайлбал, усанд сэлэх, дугуй, морь унах, явган явах, бүжиглэх, хөгжим сонсох, зураг зурах, тэмдэглэл хөтлөх, шүлэг бичих.
Эмчилгээ, сувилгаа нь бөөр, цус цэвэршүүлэх, авто дархлааны эсийг устгах, өвдөлт намдаах, дархлаа тэтгэх, дааврын тэнцвэрийг хангах, сайн унтаж амрах, сэтгэл санаагаараа өөдрөг байх, үрэвсэл дарахад чиглэгдэж байвал зохино.
Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн онцлогтой тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзана.
Зайлсхийвэл зохих зүйлс: Хийжүүлсэн ундаа, кола, оргилуун дарс, талхны хөрөнгө /дрожжь/, кетчуп, соус, хаш, төмс, болон нөөшлөгч, хоол амтлагч химийн бодисууд.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
- “В-12” аминдэм
- Аминдэм, эрдэс бодис, хоол тэжээлийн дутагдал
- Бамбай булчирхайны дааврын дутагдал (ББДД)
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Бөөрний дээд булчирхайны сульдаа (БДБС)
- Гамма аминобутирийн хүчлийн хомсдол (GABA)
- Глютены харшил
- Гэр бүлийн удамшил
- Дааврын өөрчлөлт, тэнцвэр алдагдах
- Магни
- Серотонины хомсдол
- Сэтгэл гутрал
- Сэтгэл зовнил
- Үтрээний мөөгөнцөр
- Ходоод гэдэс өнгөргүй, сиймхий болох
- Хумсны мөөгөнцөр
- Хүнд металлын хордлого тайлах
- Яс, зөөлөн эдийн бэртэнгэ
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
- Архаг стресс
- Архаг ядаргаа, амархан ядрах
- Байнга эвшээх
- Бөөлжис цутгах
- Булчин шөрмөс өвдөх, дутуу агчих
- Гар, хөл бадайрах чимчгэнэх
- Гэдэс гүйлгэх, өвдөх
- Гэдэс дүүрэх
- Мартамхай болох
- Нойргүйдэл
- Ойр ойрхон шээх (шээрэн)
- Өглөөдөө бие хүндрэх,
- Өтгөн хатах
- Санаа дагаж өвдөх
- Тархиар хатгуулах
- Толгой өвдөх, дүйрэх
- Толгой эргэх
- Уймраа болох
- Үе мөч өвдөх, мойнийх (үе мөчний хэрлэгт үрэвсэл)
- Үе үетэх (үе, мөгөөрсний суулт)
- Ходоод гэдэс хямрах
- Хүзүү хөших
- Хэвлий, цавиар өвдөх
- Чимээ шуугиан чихэнд чийртэй байх, гэрэл, үнэрт хэт мэдрэмтгий болох
Зохимжтой ба зохимжгүй ургамлын бүтээгдэхүүн
Эх сурвалж
- www.nhs.uk
- www.webmd.com
- www.vancouvernaturopathicclinic.com
- www.drweil.com
- www.herbs-info.com
- www.fmnetnews.com
- aptekasib.ru