Серотонины хомсдол

Serotonin Deficiency (english)
Дефицит гормона серотонина (ру́сский)
(Аз жаргалын даавар)
Зөвхөн шинж тэмдэгийн аргаар серотонины хомсдолыг тодорхойлох боломжгүй гэдгийг та ойлгох ёстой. Энэ нь маш их өрөөсгөл болох болно.
Хоол хүнс: Энгийн нүүрсус |simple carbohydrates| үүнд гоймон, төмс, талх, эрдэнэшиш хэрэглэж болох боловч саахар нэмэгдүүлэх муу талтай. Харин нийлмэл нүүрсус |complex carbohydrates| амтат төмс, алим, нэрс, лууван, түрэг шош илүү эерэг үр нөлөөтэй.
Серотонин нэмэгдүүлэгч дараах маягийн хөнгөн хоол, зуушнууд байж болох жишээтэй. Үүнд:
- Бүхэл үрийн талхтай бяслаг
- Атга самартай хошуу тарианы кааш
- Хальс бүхий цагаан будаатай яргай загас
- Бүхэл үрийн жигнэмэг дээр хар чавга эсвэл ханборгоцой тавьж идэх.
Серотонин нэмэгдүүлэхийн тулд дараах сувиллын чанартай зөвлөмжийг өгч байна (Treatment strategy-TS) Үүнд: Эмчилгээ, сувилгаа нь наранд байх, дасгал хөдөлгөөн хийж, сайтар хөлрөх, ходоод гэдэсэндээ өнгөр тогтоох, бясалгал хийх, триптофан даавар ялгаруулагч хоол хүнс хэрэглэх, гэр, өрөөнийхөө гэрэлтүүлгийг сайжруулах, сайн сайхан зүйл бодох, иллэг массаж хийлгэх, сэтгэлзүйн зөвлөгөө авахад чиглэгдэнэ.
Дасгал хөдөлгөөн гэдэгт аэробик, цана, тэшүүр, бүжиг, усанд сэлэх, дугуй унах, хурдтай алхах, шогшиж явах, гүйх зэргийг ойлгож болно. Өдөр бүр дор хаяж 30 минут дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.
Аз жаргалын дааврыг ялгаруулахын тулд нарны туяа маш чухал. Өдөр бүр дор хаяж 15 минут нар, салхинд байх хэрэгтэй.
Серотонин дааврын 80-90% нь ХГЗ-д, зарим нь уураг тархинд ялгардаг. Ходоод гэдэсэндээ өнгөр тогтоохын тулд тараг, ингэний хоормог, аарц, алим, хар тэс, улаан тэс, бөөрөлзгөнийн исгэсэн хандмал, даршилсан байцаа, кимчи зэргийг хэрэглэнэ.
Байнга талархалтай байхыг зөвлөж байна. Өдөрт 3 зүйлд талархаж, түүнийгээ өдрийн тэмдэглэлд хөтөлж сурах хэрэгтэй.
Үе үе эсвэл шаардлагатай үед эфирийн тос үнэрлэж болох юм. Үүнд лавандр, нимбэг, батрашийн тос байж болох аж.
Шинэ гоё роман, тууж уншиж байх хэрэгтэй. Бас өөрийн гэсэн гоё хоббитой болвол сайн байна.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
Зохимжтой ба зохимжгүй бүтээгдэхүүн
Эх сурвалж
- patents.google.com
- www.goodtherapy.org
- brainmd.com
- www.healthline.com
- www.goodtherapy.org
- hackspirit.com
- www.news-medical.net