Бууцай
Spinach (english)
Шпинат огородный (ру́сский)
Spinacia oleracea L. (latīna)
Бууцай
(жижиглэсэн бууцайны навч, иш, үр, “өргөст ногоо” гэж бас
нэрлэдэг аж)
Spinach leaves, seeds)
/Шпинат огородный, листья, семена/
(Spinacia oleracea)
Шим тус: Төвөнх ба залгиур хоолойн үрэвсэл /ларингофарингиты/, бронхит /өдөрт 2 цаг тутуам зайлна, ууна/, уушгины үрэвсэл, сүрьеэ, астма, яс хэврэгших, судас тостон хатуурах, зүрхээр өвдөх, чичрэх /лихорадка/, чихрийн шижин, гэдэс дүүрэх, өтгөн хатах, хүүхдийн сульдаа, чийг бам, тархи толгойгоор хатгуулах, толгой байнга өвдөх, “А”, “В”, “С”, “Е” аминдэмийн дутагдал, цус багадалтанд хэрэглэнэ.
Цацраг туяаны хорыг арилгах, нүдний хараа, оюуны чадавхийг сайжруулах, хялгасан судсыг бэхжүүлэх, ходоод, гэдэс, цус цэвэршүүлэх, шээс хөөх, цус тогтоох эмзүйн үндсэн үйлдэлтэй.
Идээшмэлийн өнгө: цайвар шаргал, амт: амтгүй гэхдээ уухад зөөлөн, үнэргүй. Нунтаглаад хоол амталж болно.
Эмийн үйлдэл
- Бие махбод цэвэршүүлэх
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Зүрх судасны эд эсийг хамгаалах, бэхжүүлэх
- Нүдний хараа сайжруулах
- Химийн эмчилгээний гаж нөлөөг арилгах
- Цус цэвэршүүлэх
- Цусны улаан эсийг нэмэгдүүлэх
- Шээс туух
- Ялзмаг хор гадагшлуулах