Бөөрний угшилтай хаван
Nephritic syndrome (english)
Нефритический отек (ру́сский)
Үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS): Шээсээр уураг /90% нь альбумин бна/-аа алдах /хоногт 3,5-5г/, нүүр, хөлөөр өвдөг хүртэл хавагнах, хавагнасан хэсэг нь цагаан байна, зүрхнийх бол хөхөрч хавагнана, бие сулрах, ам хуурайших, цангах, хоолонд дургүй болох, толгой өвдөх, бүсэлхийгээр хүндрэх, бөөлжих, гэдэс, хэвлийгээр дүүрэх, гэдэс гүйлгэх, үс, хумс хугарах, яс хэврэгших, ЦДИ, цус багадалт, яваандаа зүрхний дутагдалд орох, нүдний торлог бүрхэвчийн судас гэмтэх, нүдний хараа муудах, тархины цусан хангамж доройтох зэрэг болой.
Бөөрний архаг өвчин (CKD)-ний хувьд: ядрах, анхаарал төвлөрөхгүй байх, нойр муудах, шөнөдөө шөрмөс татах, хөл, шагайгаар хавагнах, нүд цэлцийж хавагнах, арьс хуурайшиж загатнах, байнга шээс алдах, ялангуяа шөнөдөө.
Болзошгүй учир шалтгаанууд (PCC): Бөөрний түүдгэнцэр, тэвшинцрийн үрэвсэл, бөөрний уйланхай, үрэвсэл, жирэмсний бөөр унжих, бөөр хавдах (гипернефроме), судасны ханын цусархаг үрэвсэл, хэрлэг, уушгины идээт үрэсвэл, тунгалгын системийн өвчин, чихрийн шижин, ЦДИ.
Бөөрний архаг өвчин (CKD)-ний хувьд: тамхи, хэт таргалалт, холестерин нэмэгдэх.
Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Уураг багатай хоол иднэ.
Жимс, хүнсний ногоо тухайлбал, чацаргана, цангисын жимс, усан үзэм, өргөст хэмх, цэцэгт байцаа, лууван, хаш, өргөст хэмх, сонгино, сармис, хурган гуа, хар перец идэж байх. Оливийн тос, бүхэл үрийн тариа, тослог багатай сүү хэрэглэж, ус ууна.
Аминдэм, эрдэс бодис: Төмөр, цайр, загасны тос, “А”, “Е” аминдэм.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy–TS): Эмчилгээ, сувилгаа нь цусны даралтыг бууруулах, шээс туухад чиглэгдэж байвал зохино.
Түүнчлэн давсгүй хоол идэх, өөх тос, шингэн юмаа багасгах, бие барихааргүй чөлөөт хувцас өмсөх, зөөлөн хөнгөн дасгал хөдөлгөөн хийх, халуун ваннанд орж байх хэрэгтэй.
Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй.
Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.
Зайлсхийвэл зохих зүйлс: Амтат жүрж, киви, үзэм, банан, заарт гуа, хэрээн нүд, төмс, улаан лооль, хулуу, чанасан бууцай.
Эх үүсвэр:
“Здоровье” Аргументы и факты сонин, 2003 он, №42
http://www.astromeridian.ru/medicina/
http://www.kidneyfailureweb.com/symptoms-complications-others/697.html#6d
http://www.livescience.com/34714-chronic-kidney-disease.html
https://www.nlm.nih.gov/medlineplus/ency/article/002442.htm
http://health.wild-mistress.ru/wm/health.nsf/publicall/DEF2598ABA869042C32575BD006BC769