Их даливс

Burdock RT (english)
Корень лопуха большого (ру́сский)
Arctium lappa (latīna)
(үндэс)
Үндсэн арга: 2-3 цайны халбага (нунтагласан)-ыг 350 мл усанд хийж 2-3 минут буцалгаад 15 минут идээшүүлж шүүнэ. Өдөрт 100мл-аар хоолноос өмнө 2-3 удаа ууна. Зөгийн балаар амталж уувал илүү гоё.
Исгэсэн хандмал: 1 аяга буцалсан халуун бүлээн усанд 1-2 цайны халбагыг хийж найруулна. Өдөрт 1 аягаар 1-3 удаа хоолноос 20-30 минутын өмнө зөгийн балаар амталж ууна. Салат, шорлогт цацаж болно.
Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Идээшмэлээ дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Идээшмэлдээ маалингын тос заавал дусаана. Дараа нь тампон шургуулна.
Зохимжгүй заалт: Чихрийн шижингийн эмтэй харшлах магадлалтай. Нэг удаагийн сувилгаа: 30 хоног. Завсарлага: 14 хоног. Хэмжээ, дамжаа баримтлана.
Амталгаа: Усан идээшмэл нь бор өнгөтэй, чихэрлэг юм шиг амттай, үл ялиг үнэртэй.
Эмийн үйлдэл
Эмийн үндсэн үйлдэлүүдийг дараахь жагсаалтаар харуулъя.
Зохимжтой ба зохимжгүй заалт
Дараах зовуурь эмгэгт хэрэглэх ба эс хэрэглэх болой.