Хавирга хоорондын мэдрэлийн үрэвсэл
Intercostal neuralgia (english)
Межрёберная невралгия (ру́сский)
Үндсэн шинж тэмдэг, зовиур (PCSS):
- Амьсгалах, найтийхад хавиргаар хүчтэй өвдөх
- Нуруугөөр өвдөх, эмзэглэх
- Тэмтэрэхэд өвдөх
- Хоолонд дургүй болох зэрэг болой.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс (PCC, патогенез):
- Үе мөчний үрэвсэл
- ЭД/ПХ
- Ясны сийрэгжилт
- Гэмтэл бэртэнгэ
- Стресс
- АЗӨ зэрэг болой.
Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.
Аминдэм, эрдэс бодис: “В”, “С” аминдэм, кальци.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy–TS): Хавирга хоорондын мэдрэлийн үрэвслийн үеийн эмчилгээ, сувилгаа нь үрэвсэл дарах, агшсан мэдрэлийг тавиулах, тайвшруулах, даавраа тэнцвэржүүлэх (ЭД/ПХ, КИ), дархлаа тэтгэхэд чиглэгдэнэ.
Зүү тавиулах, иллэг бариа засал, дор дурдсан дасгал хөдөлгөөн хийж болно.
Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.
Болж өгвөл зайлсхийх эсвэл бага хэрэглэх зүйлс: Хурц амтлагчид, талх, кофе, хар ба ногоон цай, саахар, туурам, даршилсан /pickled foods/, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, дарс, тамхи, янз бүрийн чипс, лаазалсан хоол, түргэн хоол, хар, улаан перец, торт, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.
Уурлаж уцаарлах, стрессээс зайлсхий.
Эх үүсвэр:
https://www.kleo.ru/items/zdorovie/mezhrebernaya-nevralgiya-prichinu.shtml