Батга шовил, юм туурах

Pimples (Zits, Spots) (english)
Угри, прыщ (ру́сский)
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй.
“Омега-3” өөх тос /зэрлэг загас, маалингын үр, хушга, бэлчээрийн малын бүтээгдэхүүн/-ыг идэж байх хэрэгтэй. Энэ өөх тос андроген ба тестестерон дааврыг бууруулна.
Харин “Омега-6” өөх тос /үүнд наранцэцэг, эрдэнэшиш, хөвөнгийн үр, ерэнд /canola oil буюу Рапсовое масло/, шар буурцаг, газрын самрын тосууд багтана/-ноос болж өгвөл аль болох хол байхыг эрмэлзэх хэрэгтэй.
Эслэг ихтэй хоол идэж ууж байх хэргэтэй. Эслэг бол батганы жинхэнэ дайсан нь юм. Эмэгтэйчүүд хоногтоо 25г, эрэгтэйчүүд 38г эслэг хэрэглэх ёстой юм бна. Харин монголчууд эслэг харьцангуй бага хэрэглэдэг байх гэж би бодож бна.
Арвай, хар чавга, сахалины бөрөлзгөнө /жимс, навч/, монгол хөмүүл, нимбэгний хальс, маалингын үр, батраш, бууцай, түрэг шош, сэвэг зарам, алим, байцаа, жүрж, буудайн хивэг, банан, эрдэнэшиш зэрэг байгалийн бүтээгдэхүүнд хүнсний эслэг ихээр агуулагддагийг санаарай.
Сүүний хэрэглээг багасгана.
Биеийн хүчил, шүлтийн тэнцвэрийг хангах хэрэгтэй. Өөр хэлбэл, аль болох шүлтлэг хоол хүнс хэрэглэж, хүчиллэг зүйлсээс татгалзаж байвал зохино. Хүчиллэг ихдэхээр хүний бие маш их ядардаг. Нөгөөтэйгүүр, стрессдэх нь хүчиллэг чанарыг үлэмж ихэсгэдэг болохыг санах хэрэгтэй.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy–TS): Эмчилгээ, сувилгаа нь андроген дааврыг бууруулах, дархлаагаа тэтгэх, ХГЗ-ын үйл ажиллагааг сайжруулахад чиглэгдэж байвал зохино.
Элэг, цөсөө үе үе угааж цэвэршүүлж байх хэрэгтэй. Ургамлаар тухайлбал, шүүдэргэнээр клизм 10-20 удаа тавина.
Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх.
Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарал үүслийн хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
- Андрогены илүүдэл
- Архаг стресс
- Бамбай булчирхайны дааврын дутал (ББДД)
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Бөөрний дээд булчирхайны сульдаа (БДБС)
- Бэлгийн андроген дааврын төрөл зүйл (DHT)
- Гэр бүлийн удамшил
- Дархлаа сулрах
- Кушингийн өвчин
- Өөх тосны бодисын солилцооны алдагдал
- Өтгөн хатах
- Прогестероны хомсдол (ПХ)
- Саахар болон нүүрсус ихтэй хоол хүнс
- Сэтгэл гутрал
- Хеликобактер пилори нянгийн халдвар
- Ходоод гэдэс өнгөргүй, сиймхий болох
- Ходоод гэдэс хямрах
- Хумсны мөөгөнцөр
- Цөс өтгөрсөн (цөсний зогсонгшил)
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)
- Элэгний өөхшилт
- Элэгний хатуурал
- Эм, ялзмаг хор гадагшлуулах
- Эстрогены давамгайлал (ЭД)
Зохимжтой ба зохимжгүй бүтээгдэхүүн
Эх сурвалж
- “Здоровье” Аргументы и факты сонин, 2009 он, №32
- www.naturalacneclinic.com
- netpryshhei.ru
- www.imbf.org