Пагдгар бадаан

Winter Blooming Bergenia Rt and Leaf (english)
Корень, корневище и листья бадана толстолистного (ру́сский)
Bergenia crassifolia Fritsch. (latīna)
Зузаан навчит буюу пагдгар бадааны үндэс, навч
Арга: Үндэс: 1-2цайны халбагыг 1 аяга усанд хийж 5-10 минут буцалгаад идээшүүлж шүүнэ. Өдөрт 30-50 мл-аар хоолноос өмнө 3 удаа ууна. Хүүхдэд 1 цайны халбагаар 3 удаа уулгана. Халуун саванд хийж болно.
Навч: 1 хоолны халбагыг 1 аяга буцлам халуун усанд хийж 15-30 минут идээшүүлж шүүнэ. Өдөрт 70 мл-аар хоолноос өмнө 3 удаа ууна.
Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Идээшмэлээ дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Маалингын тос дусаана. Нэг удаагийн угаалга 15 минут үргэлжлэнэ, 150мл идээшмэл орно. Дараа нь тампон шургуулна.
Нэг удаагийн сувилгаа: 30 хоног. Завсарлага: 14 хоног.
Амталгаа: Хүрэн бор өнгөтэй, тунгалаг, гашуун амттай, аргуун, элдэв үнэргүй.
Бүтээгдэхүүн агуулна
Эмийн үйлдэл
Эмийн үндсэн үйлдэлүүдийг дараахь жагсаалтаар харуулъя.
Зохимжтой ба зохимжгүй заалт
Дараах зовуурь эмгэгт хэрэглэх ба эс хэрэглэх болой.
Эх сурвалж
- Handbook of Medicinal Herbs James Duke, USA
- Encyclopedia of Mongolian Medicinal Plants by B.Boldsaikhan, 2500 жилийн өмнөөс судраар дамжсан биомэдээлэл, Тэргүүн дэвтэр, Түвэд-Латин-Монгол-Орос, Шүүн ариутгасан доктор (Sc.), проф. Ч.Санчир, Улаанбаатар, 2004
- Вестник ЗОЖ №05 /451/ 2012
- www.alternative-medicine.mobi
- www.zlataltay.ru
- ru.wikipedia.org
- openfito.ru
- altai-vkusie.ru