Periodontitis or Sensitive teeth (receding gums)

Буйлны суулт (монгол)
Пародонтит (ру́сский)
Үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS):
- Халуун, хүйтэн хоол, унданд хэт мэдрэмтгий болох, өвдөх
- Шүд буйлгүй болох, нүцгэрэх
- Шүднүүдийн хооронд зай үүсэх
- Шүд чулуужих (calculus буюу tartar)
- Эмэгтэйчүүдийн дааврын тэнцвэр алдагдах
- Буйлны өнгө цайвар болох
- Шүд хөдлөх
- Буйл үе үе загатнах зэрэг болой.
Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь Танд илүү хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.
Хоол унд: Хатуу хоол сайтар зажилж иднэ. Зажилахад аль болох бүх шүдэндээ ачааллаа хуваарилахыг хичээх.
Шинэ ургацын жимс, хүнсний ногоо, хүрэн манжин, лууван, бууцай, байцаа, алим, наргил мод, маалинга, усан үзмийн тос, тослог багатай сүү, цагаан идээ тухайлбал, аарц, бяслаг, зөөхий, тараг, хоормог, шар ус хэрэглэж, ус ихээр ууна.
МОНГОЛ САРМИС ИДНЭ: Өдөр бүр нэгээс хоёр хумс жижиглэсэн сармисыг усаар даруулж иднэ. Эсвэл ½ аяга зөгийн бал, ¼ аяга жинхэнэ алимны эсгэсэн 5-6%-ийн охь /хиймэл бол хориотой шүү/, 1 бүхэл бүтэн сармисыг хальсалж гриндерт хийж эргүүлнэ. Энэхүү сармисны элексирээс ½ цайны халбагаар өдөрт 2 удаа иднэ. Эсвэл ахиухан сармистай салат хийж иднэ. Сармисыг буцалгавал үр дүн нь муудна.
Дунд зэргийн 2 ш сонгиныг хальстай нь жижиглээд 3 аяга усанд хийж 10 минут чанаад өдөрт 50мл-аар 3 удаа ууна. Энэ нь стрептококкоос гадна стафилококк, булчин задрах тахал /холера/, цусан суулга /дизентерийную/, сахуу /дифтерийную палочку/ болон сүрьеэний савханцар, трихомонадыг устгана.
Тараг, ингэний хоормог, квас зэрэг исгэсэн хоол унд түлхүү хэрэглэнэ.
Алтантовч, багваахай, нохойн хошууны үр жимс, үхрийн нүдний навч зэрэг ургамлын цай ууж байх хэрэгтэй.
Аминдэм, эрдэс бодис: “А” аминдэм /өдөрт 5,000 IU/, “С” /өдөрт 2,000-4,000мг/, “В-6” /вандуй/, “Е” аминдэм /өдөрт 100-200 IU/ нохойн хошууны жимс/, “Д”, “К” аминдэм, цайр /өдөрт 30мг/, кальци, селени/өдөрт 100-200 IU/, өдөрт 100мг Q10 хэмээх коензим уух, зэс, төмөр зэрэг эрдэс бодис, флавонойд тухайлбал, усан үзмийн үрийн тос эсвэл бэлдмэл өдөрт 100-500мг.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy–TS): Эмчилгээ, сувилгаа нь стрептококкийн төрлийн нянг антибиотекээр устгах /сармисны усаар зайлах, сармис идэх, зажилах, шүдэндээ сонгино, сармис зуух/, саахаргүй шүдний бохь /xylitol/, фтортой оо, утасан чигчлүүр хэрэглэх, наргил модны самрын тосонд баширцэцгийн тос дусааж шүдээ арчихад чиглэгдэнэ.
Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх, биеэ чийрэгжүүлэх хэрэгтэй.
Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлынхувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.
Зайлсхийвэл зохих зүйлс: Улаан лооль, сода, цитроны төрлийн жимсүүд, даршилсан жимс, ногоо, цай, усан үзмийн жимс зэрэг хүчиллэг хоол унд, шүд өнгөлөгч /grinding/, цайруулагч бодис хэрэглэхгүй байх.
Түүнчлэн кофе, хар цай, хийжүүлсэн ундаа, чихэрлэг бүтээгдэхүүн, чипс, жигнэмэг, жимсний шүүс, хэт боловсруулсан хоол, үрслүүлээгүй, исгээгүй үр тариа /phytic acid хэмээх хүчил агуулдаг бөгөөд тэрээр маш хурдан саахар бол шимэгдэж, шүдний зөөлөн эдийн үрэвсэл буюу gingivitis үүсгэдэг аж/, устөрөгчжүүлсэн тос /hydrogenated oils: рапсын тос буюу canola oil, ургамлын тос, эрдэнэшишийн тос, шар буурцагны тос. Эдгээр тосыг транс өөх тос гэнэ. Эдгээр нь бие, буйлыг үрэвслүүлдэг аж/.
Хоол ундны хязгаарлалтыг доод тал нь 6 сар баримтлах хэрэгтэй.
Possible common causes
- Acidosis
- Addictive and Stimulant Foods
- Adrenal fatigue
- Cardiovascular diseases
- Chronic Stress
- Crohn’s Disease
- Diabetes
- Enterococcus infection
- Family heredity
- Gastritis
- Gingivitis
- Human immunodeficiency virus (HIV)
- Hypertension
- Hyperthyroidism
- Hypothyroidism
- Menopause
- Obesity
- Pregnant
- Prescription drugs and injections
- Psycho-emotional factors
- Rheumatoid arthritis (RA)
- Staphylococcus aureus Infection
- Streptococcal Infections
- Tooth decay
- Unhealthy diets or poor nutrition
- Vegetative Neurosis (VN)
- Vitamins, minerals and food deficiency
- Weakened Immune System
- Whiting the teeth
Possible common signs and symptoms
Product usage indication and contraindication
References
- www.herbco.com
- med-look.ru
- edaplus.info
- ndnr.com
- narodnaiamedicina.ru
- med-look.ru
- www.healthy.net
- www.medovo.ru
- mystom.ru