Obesity or Reducing body weight, body mass index (BMI)

Таргалалт (тураах) (монгол)
Ожирение (Коррекция веса) (ру́сский)
(тураах)
Хоол унд: Турахын тулд хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчилнө. Хоолоо бага багаар олон удаа иднэ.
Далайн байцаа, том цүлдмэг мөөг (гэдэсэнд орсон хойноо бамбайн хөөж цатгалан мэдрэмж төрүүлдэг, энэ мөөгөнд “beta-glucans” хэмээх бодис бий), хүрэн манжин, бууцай, вандуй, түрэг шош, хар чавга, хушга, бүйлсийн самар, бөөрөнхий байцаа, сармис, сонгино, халиар, сонгино, таана, хөмүүл, шар гаа, цагаан гаа, шанц модны холтос, хар үрт тэс, киви жимс, түүнчлэн арвай, хөц будаа, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, зөгийн бал, тослог багатай сүү, цагаан идээ хэрэглэж, ус ихээр ууна.
Гич, хүрэн манжин, эмийн багваахайны навчаар салат хийж, алимны исгэсэн шүүсээр амталж иднэ.
Тараг, ингэний хоормог, алимны исгэсэн шүүс, өөрөө хийсэн орос квас, даршилсан ногоо зэрэг исгэсэн хоол унд түлхүү хэрэглэнэ. Наргил мод, гүнжид, олив, маалингын тос, үр хэрэглэнэ.
Аминдэм, эрдэс бодис: Йод, төмөр, селени, цайр, зэс, кобальт, манган, “В”, “А”, “Е”, “Д-3”, “С” аминдэм, Омега-3 өөх тос.
Селени агуулсан хоол хүнсэнд бэлчээрийн үхрийн мах, бразил самар, загас, далайн хоол багтана.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy–TS): Тураах сувилгаа нь элэг, тунгалгын эд эс, бөөр, цус цэвэршүүлэх, хөнгөн туулгах, бодисын солилцоо, хоолны шингэц сайжруулах, чулуужсан өөх тосыг хайлуулах (гиполипидемическое действие: cellulite), холестерин, триглицерид, судасны тостон хатуурал (антисклеротическое действие), саахар, хоолны дуршил бууруулах /супрессанты, цатгалан мэдрэмж төрүүлэх/, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, хөлөргөх, илүүдэл эстроген, ялзмаг, хорт бодис гадагшлуулах, биеэ шүлтжүүлэх, аль болох амар амгалан байхад чиглэгдэнэ.
Контрастны шүршүүр /душ/-т орсны дараа оливтой гангын тосон дээр далайн давс цацаж, биеэ арчиж үрж, дараа нь иллэг хийнэ. Контрастны шүршүүр гэдэг нь халуун, хүйтэн устай шүршүүрт ээлжлэн орохыг хэлнэ. Түүнчлэн далайн байцааны хандаар эсвэл алимны исгэсэн шүүсээр биеэ үрж болно.
Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэнэ.
Болж өгвөл дараах зүйлсээс зайлсхийх эсвэл бага хэрэглэнэ. Үүнд: Хурц амтлагчид, талх, кофе, хар ба ногоон цай, чихэр, саахар, шоколад, утсан, шарсан, хуурсан махан ба лаазалсан хоол, архи, дарс, янз бүрийн чипс, түргэн хоол, газрын самар, бялуу, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.
Уурлаж уцаарлах, стрессээс зайлсхийхийг хичээнэ. Өөрөөр хэлвэл, стрессийн менежмент хэрэглэнэ.
Possible common causes
Энэ зовиур эмгэг нь дараахь нөхцлүүдэд үүсэх магадлалтай.
Possible common signs and symptoms
Энэ зовиур эмгэгийн үед дараахь гол шинж тэмдэг, симптомууд илэрдэг.
Actions
Эмийн үндсэн үйлдэлүүдийг дараахь жагсаалтаар харуулъя.
Indications
Дараах зовуурь эмгэгт хэрэглэх ба эс хэрэглэх болой.
Product usage indication and contraindication
Хэрэглэх, эс хэрэглэх бүтээгдэхүүнүүд
References
- “Үгэн тан” сонин, 2009, №01
- “Лечебный травник” Белорусь улс №02 /22/ 2011
- “Фитотерапия при эндокринной патологии” Белорусийн Гродно хотын Гродненский ГМУ Сурах бичиг, 2009г
- “Народный лечебник” Всероссийская газета о народных средствах лечения №06 /222/ Март 2011 он
- www.wholesunwellness.com
- www.medindia.net
- detki.guru