Giant Leucopax Mushroom

Том цүлдмэг мөөг (монгол)
Говорушка гигантская (ру́сский)
Leucopaxillus giganteus (latīna)

Үндсэн арга: 5-15г /1,5-4 хоолны халбага нунтаг мөөг/-ыг 200-250 мл усанд дэвтээж 15-20 зөөлөн гал дээр чанаад, 30-50 минут идээшүүлж шүүнэ. Өдөрт 50-100 мл-аар хоолноос 30 минутын өмнө 2-4 удаа ууна.

Идээшмэл: 1-2 хоолны халбагыг 1000мл буцлам халуун усанд хийж, халуун саванд идээшүүлнэ. Өдөрт цай шиг ууж дуусгана.

Хувилбар аргууд: Усанд дэвтээгээд оливийн тосонд хуурч, сармис, яншуйгаар амталж, хоёрдугаар хоолны гарнир байдлаар иднэ. Салатанд хийж болно. Нунтаг мөөгөөр элдэв хоол амталж болно.

Нэг удаагийн сувилгаа: 30 хоног. Завсарлага: 15 хоног.

Зохимжгүй заалт: Унтахын өмнө хэрэглэхгүй. Эхлээд гэнэт их идэхгүй. Хэмжээ, дамжаа баримтлана.

Actions

Remedial property

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).