Polycystic Ovarian Syndrome (PCOS)

Өндгөвч уйланхайтах хамшинж (ӨУХ буюу PCOS) (монгол)
Синдром поликисточных яичников (ру́сский)
Үндсэн шинж тэмдэг: Өндгөвчний гурван төрлийн уйланхай байдаг.
1/ Фолликуль хэлбэр: Энэ хэлбэрт өндгөн эс “савнаасаа” гарч чадахгүй болж тэр нь уйланхай болно. Сарын юм алдагдана, бэлгийн дараа цусархаг юм гарна, сарын юмтай холбоогүй цус гарна, хэвлийгээр хүчтэй гэнэт өвдөнө.
2/ Эндометриодны хэлбэр: Урагцаг үүсч тэр нь өтгөн хар цусаар дүүрнэ. (“chocolate cysts”) Хэвлийгээр хүчтэй гэнэт өвдөнө, энэ өвдөлт нь нурууны доод хэсэг, биеийн доод хэсэг, гуя руу үе үе зөөлөн чиглэж өвдөнө, сарын юм ихээр ирнэ, толгой өвдөнө, баруун, зүүн өндгөвчөн тус газар эмзэглэнэ.
3/ Дермиодны хэлбэр: Энэ хэлбэрийн үед уйланхайн эд эс маш хатуу бүрхэвчээр үүсгэгддэг тул амархан шимэгддэггүй. Сарын юм өвдөж, ихээр ирнэ, сарын юмны хооронд цус гарна, дээрхийн адил хэвлийгээр өвдөнө. Байнга шээмээр санагдаж, шээс дутуу гарсан юм шиг санагдана. Зарим тохиолдолд бөөлжис цутгана, бөөлжинө.
ДАРААХ 8 ЗҮЙЛД ОНЦГОЙ АНХААРАХ. ҮҮНД:
1 “Омега-6” хагас үл ханасан өөх тосоос зайлхийх; Ургамлын тос, газрын самар, шар буурцгийн тос, маргарин идэхгүй байх. Наргил модны тос, цөцгийн тос, оливийн тос, загасны тос / Омега-3/ хэрэглэж байх.
2 Ялангуяа цагаан бүтээгдэхүүнээс зайлхийх эсвэл маш бага идэх. Үүнд буудайн дээд гурлын бүтээгдэхүүн, саахар, өөх тос, давс, цагаан будаа орж бна. Чадвал нэг сар буудай амсахгүй байх /trial off/.
3 Кафейнаас зайлхийх. Үүний оронд алтантовч, батраш, бөөрөлзгөнийн навч, лавандир зэрэг кофейнгүй ургамал ууж байх.
4 Элдэв хор, химийн бүтээгдэхүүнээс зайлхийх. Жирэмсэлтийг зосоогч эм уухгүй байх.
5 Сайн унтаж амарч байх.
6 Дасгал хөдөлгөөн, биеийн тамир хийж байх. Усанд сэлэх. Гүнзгий амьсгаа авч байх гэм мэт. Бясалгалд явах.
7 Таргалахгүй байх.
8 Бүхэл үрийн тариа, хулуу, маалинга, наранцэцгийн үр идэж байх. Ус сайн уух. Замбараагүй өөрөөр хэлвэл, ямар нэг хуваарьгүй хоол идэхгүй байх.
Хоол унд: Хоол ундаа сайн зохицуулах нь нэг номерын эмчилгээ юм. Ислэг ихтэй хоол идэх /буржгар байцаа, цэцэгт байцаа, бөөрөнхий байцаа/, хүрэн манжин, лууван, артишок, нимбэг, багваахай /элэг цэвэршүүлэгч хоол/, яргай загас, бэлчээрийн үхрийн мах, сонгино, сармис, хөмүүл /хүхэртэй тул элэг цэвэршүүлдэг/, нимбэг, эсгэсэн хоол /гүүний айраг, кимчи, тараг, алимны эсгэсэн охь/, жимс, хүнсний ногоо, цагаан гаа, шар гаа идэж байх.
Аминдэм, эрдэс бодис: Магни, “В”, “Е” аминдэм.
Possible common causes
Энэ зовиур эмгэг нь дараахь нөхцлүүдэд үүсэх магадлалтай.
Possible common signs and symptoms
Энэ зовиур эмгэгийн үед дараахь гол шинж тэмдэг, симптомууд илэрдэг.
Actions
Эмийн үндсэн үйлдэлүүдийг дараахь жагсаалтаар харуулъя.
Product usage indication and contraindication
Хэрэглэх, эс хэрэглэх бүтээгдэхүүнүүд
References
- Prescription for Herbal Healing, An Easy-to-Use A-to-Z Reference to Hundreds of Common Disorders and Their Herbal Remedies, 2002, USA
- www.ayzdorov.ru
- nmed.org
- homedr.ru
- wellnessmama.com
- www.mindbodygreen.com
- beforeitsnews.com
- www.allianceobgyngroup.com