Diabetes
Чихрийн шижингийн хэв шинж-1, 2 (монгол)
Сахарная болезнь (ру́сский)
Insulin Dependent Diabetes Mellitus (IDDM)
Type 2 diabetes (DMII)
Хэв шинж 1 гэдэг нь инсулин ууна. Нойр булчирхайны Лангергансын арлын бета (β) эс нь үхсэн юм. Өөрөөр хэлвэл, инсулин даавар ялгарахгүй болсон. Инсулин гэдэг нь нойр булчирхайны гаргадаг, цайр агуулсан уургийн даавар юм.
Нойр булчирхайны инсулин даавар нь эд эст очих саахрын хэмжээг зохицуулж байдаг бөгөөд илүүдэл саахар нь хожмын өдөр хэрэглэхээр гликоген /glycogen/ байдлаар элэг эсвэл бусад эст хадгалагдана.
Цусан дах саахар багадсан |Hypoglycemia| үед нойр булчирхайны глюкагон /glucagon/ хэмээх даавар нь элэгэнд мэдэгдэж, тэрээр тэнд хадгалагдаж байгаа глукогеныг цусанд нийлүүлж, саахрын хэмжээг нэмэгдүүлдэг.
Эсрэг тохиодол буюу цусан дах саахар ихэдсэн үед нойр булчирхайнаас инсулин гаргахыг шаардана. Улмаар нойр булчирхайнаас инсулин гарч, цусан дах саахрыг өөртөө авч биеийн эд эст аваачиж энерги болгоно. Үүний сацуу тухайн инсулин элэгэнд гликоген үүсэхийг мөн дэмжинэ.
Хэрвээ эд эст нэвтэрч чадахгүй өөрөөр хэлбэл ямар нэг шалтгаанаар эд эс саахартай инсулинаа авч чадахгүй бол чихрийн шижингийн хэв шинж 2 үүснэ. Хэв шинж 2 гэдэг нь нойр булчирхай инсулинээ гаргадаг боловч хүлээн авагч эс нь хүлээн авахгүй байхыг хэлнэ. Үүнийг эмнэлгийн хэллэгээр insulin resistance буюу инсулин даавар шингэхгүй болох буюу “инсулин эсэргүүцэлтэй тулгарах” хэмээнэ.
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Хамгийн их хоолыг өдөр идэх ёстой.
Хүрэн манжин, лууван, бууцай, хар чавга, далайн байцаа, кориандр, шар гаа, шанц модны холтос, хушга түүнчлэн сагадай будаа, арвай, хөц будаа, хөх тариа, вандуй, сэвэг зарам, хошуу тариа, шар будаа, шивүүрт цулихир зэрэг бүхэл үрийн тариа, тослог багатай сүү, цагаан идээ, тараг, шар ус хэрэглэж, ус ихээр ууна. Чацаргана, сөөгөн боролзгоно, үхрийн нүдний навч, идрээний үндсийг цай шиг ууж болно.
Аминдэм, эрдэс бодис: Хром, магни, манган, цайр, ванади, “В-6”, “В-12”, “Е”, “С” аминдэм /өдөрт 2,000-4,000мг/, “Д” аминдэм, “Омега-3” өөх тос /triglycerides өөх тосыг бууруулна. Маалингын тос, үр үүнийг агуулна/ ууна. Дрожжи, мах, бүхэл үрийн тарианд хром агуулагдана.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy–TS): Саахрын өвчний эмчилгээ, сувилгаа нь эрүүл аж төрөх ёсыг хөгжүүлэх, саахар бууруулах /яг инсулин шиг/, нойр булчирхайны эд эсийг нөхөн төлжүүлэх, бөөр, шээсний замаар глюкоз гадагшлуулах, дархлаа тэтгэх замаар саахарт нөлөөлөх, бүдүүн гэдэс, цус, элэгээ цэвэршүүлэх, тураах, ХГЗ-д өнгөр тогтооход чиглэгдэнэ.
Саахар бууруулагч эмүүд нь гаж нөлөөтэй байдаг тул өвчний эхний шатанд эм гэхээсээ илүү эмийн ургамал уух хэрэгтэй. Эмийг бодвол ургамал нь саахар ихтэй үед саахрыг бага багаар бууруулж, харин саахар хэвийн үед ямар ч нөлөө үзүүлдэггүй. Өөрөөр хэлвэл, эмийн ургамал нь байгалийн гармонизатор буюу модуляторын үүрэг гүйцэтгэдэг.
Чихрийн шижингийн хэв шинж 1 (IDDM)-д уух эмийн ургамал маш бага байна.
Агаарт явах, тархи мэдрэлээ амраах, хоолны дэглэм барих, биеийн тамир, иллэг хийх, фитнест явах, сэтгэл санаагаа өөдрөг байлгах /сэтгэлээр унахгүй байх/, өтгөнөө хатаахгүй байх.
Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.
Дараах эмийг уувал саахар улам ихэснэ. Үүнд:
- Кофеин (ногоон цай, кофе)
- Стресс
- Шээс хөөгч эмүүд
- Преднизолоны төрлийн дааврууд
- Интерферон
- Никотины хүчил
- Бамбай булчирхайны даавар
- Эстроген
- Жирэмсэлтээс хамгаалагч эмүүд
- Сэтгэцийн өвчний эмүүд (фенотиазины төрөл)
- Зүрхний хэм зохицуулагч эмүүд.
Энд сонирхуулахад, эмчийн жороор олгогддог, олон улсын эмийн сангуудад хамгийн их борлогддог 7 эмийн нэг нь цусны даралт бууруулагч эм аж. Үүни йгол төлөөлөл нь Glucophage (metformin) юм. Эмийн гол үйлдэл нь элэгний боловсруулж байгаа байгалийн глюкозыг дарангуйлна. Сүү хүчиллэг болох /Lactic acidosis/, нойр булчирхай, элэг, бөөрний үйл ажиллагаа алдагдах, бамбай булчирхайны болон тестестерон даавар буурах, “B12” аминдэмийн дутагдал, давсагны хорт хавдар, зүрхний дутагдал үүсгэх гаж нөлөөтэй.
Possible common causes
- Acanthosis nigricans
- Acidosis
- Adiponectin hormone deficiency
- Androgen excess
- Cushing’s disease
- Diabetic retinopathy
- Dysbiosis (Leaky Gut)
- Estrogen deficiency
- Estrogen dominence
- Family heredity
- Fatty liver
- HCV infection
- Hepatitis “B” virus
- Highly Processed Foods
- Hyperthyroidism
- Hypothyroidism
- Insulin resistance
- Metabolic Syndrome
- Overeating (bulimia)
- Pancreatic cancer
- Pancreatitis
- Pituitary disease
- Selenium deficiency
- Sugar and Sugar containing Foods
- Traumatic adrenal gland injury
Possible common signs and symptoms
- Bad breath
- Bone Spurs
- Brain fog
- Cardiac arrhythmia
- Cardiac sclerosis
- Cataracts
- Chronic Stress
- Chronic fatigue, easily tired
- Cirrhosis of the liver
- Cloudy urine
- Congestive Heart failure
- Diabetic nephropathy
- Diabetic neuropathy
- Dimness of sight
- Dizziness
- Dry eyes
- Dry mouth
- Dry skin and vagina
- Erectile dysfunction (ED)
- Excessive sweating
- Frequent urge to urinate
- Gallbladder cholesterosis
- Gardnerella vaginalis
- Gastroesophageal reflux disease (GERD)
- Hair loss
- High levels of Cholesterol and Triglyceride
- Hirsutism
- Hypertension
- Hypoglycemia
- Increase leukocytes in urine
- Ischemic heart disease
- Itching
- Kidney Shrinkage
- Leanness
- Lipomas
- Myocardial infarction
- Nauseating
- Nephritis
- Night blindness
- Obesity
- Oral thrush
- Osteoarthritis (OA)
- Physical inactivity
- Polycystic Ovarian Syndrome (PCOS)
- Progesterone deficiency
- Pyelonephritis
- Renal failure
- Reverse Hardened Arteries
- Rheumatoid arthritis (RA)
- Shingles
- Skin tags
- Snore
- Staphylococcus Infection
- Streptococcal Infections
- Tachycardia
- Toenail fungus
- Vitiligo
- Vomiting
- Weakened Immune System
- Weakness
- encephalitis
- Амьсгаа давхцах
- Сонсголын эмгэг, дүлийрэл
- Шөрмөс татах, сунах
Indicated or contraindicated actions
Herbs usage indication or contraindication
References
- “Здоровье” сэтгүүл, 2009 он, №12
- “Компас здоровья” сонин №26 2016 оны 5 сар
- www.beichishen.mn/
- kwhomeopathicmedicine.com
- animamundiherbals.com
- www.medovo.ru
- www.askdrshah.com
- ex-diabetic.com
- i-sens.com