Excrete drug toxicity, slag and toxins

Эм, ялзмаг хор гадагшлуулах (монгол)
Выводить лекарства, шлаки и токсины из рганизма (ру́сский)

Элдэв ялзмаг хор гэдэгт хуванцрын хэрэглээ, гербицид |herbicides|, пестицид |pesticides|, антибиотик, даавар болон түүний өөрчлөлт, хүнд металлын давс, нитраты, нөөшлөгч, өнгө оруулагч, цацраг идэвхит бодис |радионуклиды| болон сэтгэл санааны хямрал, уур уцаар багтана. Эдгээр таагүй бодисууд нь агаар, ус, эм, вакцин, гоо сайхан, гэр ахуйн ариутгал, цэвэрлэгээний бүтээгдэхүүн, гэрийн тавилга, автомашин зэрэг олон мянган нэрийн зүйлд агуулагдаж байгаа билээ.

Доорх зовуурь шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.

Хоол унд: Эм |химийн бэлдмэл|, ялзмаг хорыг гадагшлуулахад дараах хоол хүнсийг хэрэглэнэ. Үүнд:

Жимс жимсгэнэ |тарвас, канталуп гуа, тоор|, хүнсний ногоо, уураг, нийлмэл нүүрсус, эрүүл өөх тос тухайлбал, яргай загас, алтан жад загас |Fatty fish like salmon and tuna|, Омега-3 өөх тос, хушга, оливын тос |өдөрт 1-2 цайны халбага ууна|, жимс,  авокадо, бүйлсийн болон кешью самар, наранцэцэг, маалингын болон чиа үр, таримал үсүү, яншуй, нимбэг зэрэг болой.

Ус ихээр уух |өдөрт 1,5-2л ус|, эслэг ихтэй |өдөрт 25-30г эслэг идвэл зохино| хоол тухайлбал, хүнсний ногоо, буурцагтан ургамал, саахаргүй хар шоколад |72% ба түүнээс дээш| хэрэглэнэ.

Удаан хугацаагаар архи болон эм уухад эд эсийг нөхөн сэргээх, булчин шөрмөс бэхжүүлэхэд уураг шаардлагатай байдаг. Уураг ихтэй хоолонд малын мах, том цүлдмэг мөөг, загас, шош, шар буурцагны тофу, далайн хоол, түрэг шош, сэвэгзарам, ясны шөл орно. Өдөрт нэг ширхэг тахианы чанасан өндөг иднэ. Хурган гуа, хулуу иднэ.

Гүзээлзгэнэ- базилик, эсвэл нимбэг- цагаан гаа, шанц-алим зэрэг detox water буюу хандалсан ус уухыг зөвлөж байна.

Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй. Жимс, хүнсний ногоо тухайлбал, нимбэг, жүрж эсвэл тэдгээрийн шүүс, сармис, ногооны янз бүрийн салат байнга хэрэглэнэ. Хатаасан жимсээр компот хийж ууж байвал сайн.

Түүнчлэн хүрэн манжин, хар чавга, далайн байцаа түүнчлэн бор буюу хар будаа |Brown or black rice|, хошуу тариа, шар будаа, арвай зэрэг бүхэл үрийн тариа, тараг зэрэг пробиотик бүтээгдэхүүн, шар ус ууж болно.

Оройн хоолоо унтахаас 3 цагийн өмнө идэж хэвших. Элэгний хор гадагшлуулах хоол хүнс /liver flushes/ хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь, жигнэсэн болон жигнээгүй улаан лоольны эсвэл алимны шүүс ууна, хааяа маалингын кисель хийж ууж байх гэх мэт.

Аминдэм, эрдэс бодис: Цайр, “В” |хангалттай хэмжээний В аминдэм хэрэглэхгүй тохиолдолд элэг цэвэршүүлэх үйлдэл өөрөөр хэлвэл эм, ялзмаг, хор гадагшлуулах үйлдэл асуудалд ордог аж|, “С” аминдэм.

 Болж өгвөл зайлсхийх эсвэл бага хэрэглэх зүйлс: Давс, кофе, хар ба ногоон цай, цагаан болон бор саахар, жимсний чанамал, кофейн, хэт болон хагас боловсруулсан хоол хүнс, цэвэршүүлсэн ургамлын тос |рапсын буюу ерөндийн тос, пальма модны тос|, даршилсан /pickled foods/, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, дарс, тамхи, янз бүрийн чипс, лаазалсан хоол, савласан жимсний ундаа, хийжүүлсэн ундаа, түргэн хоол, торт, фруктоз ихээр агуулсан эрдэнэшишийн сироп, улаан буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, кетчуп, майонез, төмс зэрэг болой.

Бэрсүүт жүрж, анар, цангис жимс болон тэдгээрийн шүүс нь жороор олгодог зарим эмийн үйлдэлд нөлөөлдөг тул байнга эм уудаг хүмүүс эдгээрээс татгалзах хэрэгтэй.

Малын махыг тахианы махтай нэг дор идэхгүй байх. Сүүтэй шоколад идэхгүй, сүү, сүүтэй цай ихээр уухгүй байх. Nutella буюу шоколадтай шид модны самрын нухаш идэхгүй байх. Хуванцар саванд хоол хийж хадгалахгүй ба халаахгүй байх. Уурлаж уцаарлахгүй байх, стрессээс зайлсхийх.

Сувиллын чанартай зөвлөмж (Clinical protocol): Эмчилгээ, сувилгаа нь архи дарс уухгүй байх, хорт зуршилаас татгалзах, сайн унтаж амрах, ус ихээр уух, давс, саахар болон хэт боловсруулсан хоол хүнс идэхгүй байх, пребиотик ихтэй хоол, антиоксидант ихтэй хоол хүнс өөрөөр хэлвэл, Газрын дундаж тэнгисийн маягийн хоол хүнс хэрэглэх, идэвхитэй байх, дасгал хөдөлгөөн сайн хийх, йог, бясалгалд явах, гүнзгий амьсгалах, уурын саунд сууж эрчимтэй хөлрөх, ваннанд орох, усанд сэлэх, тунгалгын сувагны иллэг хийх, зүү тавих, стрессээ удирдах, биеэ шүлтжүүлэх |рН|, дархлаа тэтгэх, биеийн жингээ барихад чиглэнэ.

Ажил, амралтын дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх. Элэг, цөсөө үе үе угааж цэвэршүүлж байх хэрэгтэй.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Иймд зовуурь эмгэгээ оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзана.

Possible common causes

Possible common signs and symptoms

Product usage indication and contraindication

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Possibly not recommended for some cases.
  • Contraindicated for cases diagnosed by doctor.