Бэриш (ямган бэриш, улаан бурз, алтан агийн навч, цэцэг)
Thoroughwax (english)
Володушка золотая (ру́сский)
Herba Bupleuri aurei (latīna)
Шим тус: Нүдний хагалгаа ба нүдний өвчин /угааж шавшина/, элэг, цөсний ба цөсний цоргоны үрэвсэл /ангиохолиты/, ХХШ /gastric ulcers/, ходоод, нойр булчирхай, уушгины үрэвсэл, астма, цөсний чулуу, хүндэрсэн хордлого, элэгний “С” вирус, элэгний хатуурал (cirrhosis), химийн эмчилгээ, цацраг туяа, элэг нь хөөгөөд шээс нь гарахгүй болсон, элэгний бэртэнгэ, сарын юм алга болох (amenorrhea), хорт хавдарт хэрэглэнэ.
Цөс хөөх, хордлого тайлах,үрэвсэл дарах, туулгах, цагаан хорхой устгах, халуун бууруулах, эмэгтэйчүүдийн эрхтэнг тамиржуулах, шарх аниулах, хялгасан судасыг бэхжүүлэх эмзүйн үндсэн үйлдэлтэй.
Идээшмэлийн өнгө: ногоон шаргал, амт: амтгүй, үнэр: үнэргүй.
Эмийн үйлдэл
- Зүрх судасны эд эсийг хамгаалах, бэхжүүлэх
- Үрэвсэл дарах
- Химийн эмчилгээний гаж нөлөөг арилгах
- Хоолны хордлого тайлах
- Хордлого тайлах
- Цөс хөөх
- Шимэгч гадагшлуулах
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)
- Эмийн хордлого тайлах