Мөнхцэцгийн цомог
Арга: 2-3 цайны халбагыг 1 аяга буцлам халуун усанд хийхээр тооцож 2 цаг идээшүүлж шүүнэ. Өдөрт 70 мл-аар хоолноос 20 минутын өмнө 3 удаа халуун бүлээнээр нь ууна. Халуун саванд идээшүүлж болно. Нэг удаагийн сувилгаа: 14 хоног. Завсарлага: 14 хоног. Жирэмсэн, хөхүүл, хураагуур судасны бөглөөтөс, гэдэс, цөсний сувагны түгжрэл, зүрхний эмгэгийн үед зохимжгүй. Цусны даралт бууруулагч эм, антибиотек эм, шээс туугч эмтэй харшилна. Хэмжээ, дамжаа баримтлана.
Амталгаа: Идээшмэл нь хүрэн бор өнгөтэй, үл ялиг чихэрлэг амттай, элдэв үнэргүй.
Орц: (100 г.-д шилжүүлснээр) Багваахайн үндэс, навч 16г, чихэр өвсний үндэс 7,2г, элсний мөнхцэцгийн цэцэг 11г, Лекрасэт® ОХУ, хусны навч, нахиа 18г, эрдэнэшиш 15г Агро Мастер® ОХУ, бусад: төлөгч өвсний цэцэг, нохойн хошууны үр жимс, алирсны навч, хугарамтгай яшилын холтос, халгайн навч.
Эмийн үйлдэл
Зохимжтой ба зохимжгүй заалт
Мэдрэлийн тогтолцоо


Тулай
Яс, булчин, шөрмөсний тогтолцоо

Яс ургах
Тэмдэглэгээний утга


Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
Ийм тэмдэг нь тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх үед зарим тохиолдолд үүсэж болзошгүй гаж нөлөөг илэрхийлнэ.
Ийм тэмдэг нь эмчээр оношлогдсон өвчин, зовуурийн үед тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зохимжгүй гэдгийг илэрхийлнэ.