Sluggish Liver

Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон) (монгол)
Защлакованная печень (ру́сский)

Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна.

Хөнгөн хоолоо эхлээд иднэ, дараа хүнд хоолоо иднэ. Нимбэг, хүрэн манжин, хушга байнга хэрэглэнэ. Өглөөдөө хошуу тариа, сагадай, арвай, шар будаа, цулихирын кааш, аарц иднэ.

Жимс, хүнсний ногоо тухайлбал, цангис жимс, усан үзэм, үзэм, хар чавга, банан, алим, өргөст хэмх, яншуй, хулууны зөөлөн эд, сонгино, сармис, шаргаа, цагаан гаа, хар перец идэж байх. Бүхэл үрийн тариа, тослог багатай сүү, түүнчлэн гүүний саам, ингэний хоормог, тараг зэрэг эсгэсэн хоол хэрэглэж, ус ихээр ууна. Идрээ ууна. Арвайны ногоон нахианы ундаа, үхрийн нүдний навчийг цай шиг ууж болно.

Бадвигийн жор (Budwig style): 1 цайны халбага зөгийн бал, 2 хоолны халбага сая нунтагласан маалингын үртэй зуурч, алим, эсвэл усан үзмийн жимсээр амталж иднэ. Дараа нь 100г аарц /quark cheese/ дээр 3 хоолны халбага маалингын тос хийж, 3 хоолны халбага сүү хийнэ. Холигчид хийж эргүүлнэ. Шанц модны холтосоор амталж иднэ. Гурван цаг дутам иднэ. Энэхүү сувиллын хоолыг 3-6 сар иднэ.

Элэгний хор гадагшлуулах хоол хүнс /liver flushes/ хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь, жигнэсэн болон жигнээгүй улаан лоольны эсвэл алимын шүүс 2 өдөр ууна гэх мэт.

Аминдэм, эрдэс бодис: Цайр, загасны тос, “А”, “Е” аминдэм.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategyTS): Эмчилгээ, сувилгаа нь цус, элэгээ цэвэршүүлэх, цөс хөөх, цөс шингэрүүлэх, цөсөө нарийн гэдэс рүүгээ сайн явуулахад чиглэгдэж байвал зохино.

Элэг орчимд эвгүй оргиод байвал нимбэгний шүүстэй ус ойчлох хэрэгтэй. Ургамлаар тухайлбал, шүүдэргэнээр клизм 10-20 удаа тавина.

Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Зайлсхийвэл зохих зүйлс: Халууцсаны дараа хүйтэн ус ихээр залгилж уухгүй. Хэт идэх, стресс, архи, муу хоол зэрэг нь элэгийг орвонгоор нь эргүүлнэ гэдгийг сана.

Possible common causes

Possible common signs and symptoms

Actions

Indicated or contraindicated actions

Remedial property

Herbs usage indication or contraindication

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).