Yellow mustard

Шар гич (монгол)
Сарептская горчица (ру́сский)
Brassica alba (latīna)

|ногоон навч, цэцэг, үр|

Эрсдэлгүй хэрэглэх арга: Навч, цэцгийг салатанд хийх, шөлтэй хоолонд хийж иднэ. Навчийг чанаад сонгино, улаан лооль, сармис, бага зэргийн оливийн тосоор амталж, иднэ. Ургамал, жимсний ундаа |смузи|, коктейльд хийж ууна. Сармистай тосонд шарж гарнир байдлаар хэрэглэнэ. Жигнэж хэрэглэж болно. Навчийг амтат чинжүү, сармис, саахар, давстай хольж даршилж иддэг ёс бий.

Гичний навчийг хөлдөөгчинд хийж, 10–12 сар хадгалж болно.

Гичний үр: 1-2 амны цайны халбага. Эсвэл 10-12 ширхэг үр ө.х. 1/4 – 1/3 цайны халбага бүхэл үр эсвэл нунтагласан үрийг өлөн дээрээ усаар эсвэл сүүгээр даруулж ууна. Улмаар бага багаар нэмэгдүүлж өдөртөө 20ш буюу ¾ – 1 амны цайны халбагыг иднэ.

Нэг удаагийн сувилгаа: 21-28 хоног. Завсарлага: 14 хоног.

Зохимжгүй заалт: Арьсны гэмтэл, харшил, арьсны идээт үрэвсэл, халуурах, уушгины астма, хайрст үлд, намарсын үед гичний үрээр наалдас буюу жин тавьдаггүй.

Actions

Indications

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Possibly not recommended for some cases.
  • Contraindicated for cases diagnosed by doctor.