Wheat Bran (wheat bran fiber: WBF also known as miller’s bran)

Улаан буудайн хивэг (WBF) (монгол)
Отруби пшеничные (о.продовольстенные) (ру́сский)
Triticum aestivum vulgare (T.turgidum durum) (latīna)

Эрсдэлгүй хэрэглэх арга: Хоногийн эрүүл хэрэглээ: 25–30г. (1-4 амны хоолны халбага)

Идээшмэл: 1-2 амны хоолны халбагыг буцлам халуун усанд хийж 30 минут дэвтээнэ. Дараа нь хэвгээ шүүгээд 350 мл усанд хийж, 2-3 минут буцалгаад, 2 цаг хандалж, шүүнэ. Өдөрт 100 мл-аар хоолноос 1 цагийн өмнө 3 удаа ууна. Сүлж ууж болно.

Бага темпертурт вакуумын аргаар хатаасан хивэг: Өдөрт 1-2 амны хоолны халбагыг нэг аяга ус эсвэл сүү, йогурт, тараг, смузи, жимсний шүүсэнд хийж нэг удаа ууна.

Улаан буудайн хивгийг амтат чинжүү, лууван, улаан лооль эсвэл нухаш, базилик, цөцгийтэй тарагтай хольж смузи хийж ууна.

Салат, өглөөний кааш, шөлтөй хоолонд хийж идэж болно. Загас, махыг хивэгэнд өнхрүүлээд тосонд шардаг тал бий.

Хивгийг усанд хийж, 12-24 цаг дэвтээвэл фитины хүчил нь 30-50%-иар багасана.

Гоо сайхны зөвлөлгөө: Нүүрний арьсыг чангаруулах, гоё болгоход 2 амны хоолны халбага |хх| буудайн хивэг, 2 хх тараг эсвэл зөөхий, 2 хх буцалсан усанд зуурч нүүрэндээ 10-15 минут маска тавиад хүйтэн усаар угаана. Эхний үед долоо хоногт 3 удаа, 1-2 сарын дараа 1-2 удаа маска тавина. Байнга хийж чадвал энэ нь танд гайхамшгийг үзүүлнэ.

Хивэг хэрэглэж байгаа үед өдөрт 2 л-аас багагүй шингэн хэрэглэнэ.

Indications

Дараах зовуурь эмгэгт хэрэглэх ба эс хэрэглэх болой.

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.

  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.

  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.

  • Possibly not recommended for some cases.

  • Contraindicated for cases diagnosed by doctor.