HCV infection

Элэгний С вирусийн үрэвсэл (HCV) (монгол)
Гепатит С (ру́сский)
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна.
Хоолны үндсэн нэр төрөлд хүнсний ногоо, жимс, самар багтана. Маалингын нунтагласан үр эсвэл тосыг тараганд хийж ууна. Үүнийг Бадвигийн жор (Budwig style) гэдэг.
Жимс, хүнсний ногоо тухайлбал, нимбэг, хүрэн манжин /борщ/, шаргаа, чацаргана, цангис жимс, усан үзэм, өргөст хэмх, хар перец, эрдэнэшиш /3 цаг болоод л нэг балгана/, зөгийн бал /2 сар ууна/, загас, лууван, алим, малын элэг, шинэ ногооны салат байнга идэж байх. Бүхэл үрийн тариа, арвай, тослог багатай сүү хэрэглэж, ус ихээр ууна.
Хошуу тариа эсвэл шар будааны шүүс байнга ууж байх хэрэгтэй. Энэ нь элэгний хордлого тайлахаас гадна уураг тархийг тэжээлээр хангаж, биеийн дархлааг тэтгэж байдаг.
Батраш, идрээ байнга ууна. Үхрийн нүдний навчийг цай шиг ууж болно. Өндөг болж өгвөл маш бага идэх.
Эмчилгээний салат: Барууны сайтуудад дараах орц бүхий салатыг ихээхэн тустай гэж онцолсон байдаг. Үүнд: 3 хоолны халбага алимны эсгэсэн охь /Apple Cider Vinegar/, 2 аяга хүрэн манжин, хар перец, 2 аяга чанасан байцаа, 4ш лууван, яншуй, ногоон гоньдны навч, 1ш төмс, ½ аяга сонгино, 2 хумс сармис, наранцэцгийн тос, давсаар амтална.
Хэт их идэхгүй, өлсөхгүй байх. Элэгний хор гадагшлуулах хоол хүнс /liver flushes/ хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь, жигнэсэн болон жигнээгүй улаан лоольны эсвэл алимын шүүс 2 өдөр ууна гэх мэт.
Аминдэм, эрдэс бодис: Цайр, селени /бага хэмжээгээр уух/, хүн орхоодой, загасны тос, “С” аминдэмийг хангалттай хэмжээгээр уух /өдөрт 3г/, “Е” аминдэм.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy–TS): Эмчилгээ, сувилгаа нь дархлаа тэтгэх, вирусын тоог цөөлөх эсвэл олшруулахгүй байх, тамир тэнхээ оруулах /халгай/, цус, элэгээ цэвэршүүлэх, цөс хөөх, цөс шингэрүүлэх, үрэвсэл дарах, хүч тамир оруулахад чиглэгдэнэ.
Биеийн дархлааг маш сайн байлгаж чадвал энэ вирусыг унтаа байдалд байлгаж /the virus can be essentially driven into hibernation/ болно гэж үздэг.
Үрэвсэл бууруулах зорилгоор өдөрт 30 минут элэгэн дээрээ эрэндийн тос /Castor Oil Transdermal Packs/ шингээсэн даавуугаар халуун жин тавина. Эрэндийн тос олдохгүй бол шүүдэргэнэ эсвэл нарсны тосоор орлуулж болно.
Контрастный душ: Энэ нь биеийн эсэргүүцлийг сайжруулна. Халуун усанд орохдоо 1 минут халуун усанд, 5 секунд хүйтэн усанд орох, нийтдээ ээлжлэн нэг удаадаа 10-15 удаа халуун, хүйтнээр сэлгэж орно.
Нүүрээр шарлах үед эвсэл 2 хоногт 1 удаа алтантовчоор бүлээн бургуй тавина.
Өдрийн дэглэм сайн баримтлах, өдөр бүр биеийн тамирын хөнгөн дасгал, спортоор хичээллэх, йог, бясалгалд явах, залбирах хэрэгтэй. Учир нь, хөнгөн дасгал , хөдөлгөөн хйиснээр азотын нэгдэлүүд биеээс гадагшладаг аж. Агаар салхинд сайн яв.
Болж өгвөл тайван амгалан байхыг хичээ.
Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.
Зайлсхийвэл зохих зүйлс: Кофе, хар цай, архи, шар айраг, аспирин, шоколад, саахар, хиймэл саахар орлуулагч, фтор, өөх тостой хоол, даршилсан, утсан, шарсан, хуурсан махан хоол, янз бүрийн чипс, лаазалсан хоол, түргэн хоол, торт, түрэг шош, цөцгийн тос, таримал туурам, шар манжин, түүхий ус, шар буурцаг, бууцай, майонез, сонгино, сармис, мөөг, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.
Мах бага идэх хэрэгтэй.
Халууцсаны дараа хүйтэн ус ихээр залгилж уухгүй. Хэт идэх, стресс, архи, муу хоол зэрэг нь элэгийг орвонгоор нь эргүүлнэ гэдгийг дахин сана.
Possible common causes
Энэ зовиур эмгэг нь дараахь нөхцлүүдэд үүсэх магадлалтай.
Possible common signs and symptoms
Энэ зовиур эмгэгийн үед дараахь гол шинж тэмдэг, симптомууд илэрдэг.
Product usage indication and contraindication
Хэрэглэх, эс хэрэглэх бүтээгдэхүүнүүд
References
- Pocket Guide to Herbal Medicine “Thieme” 2004
- www.regenerativenutrition.com
- 100trav.su
- www.ayzdorov.ru
- lechenie-simptomy.ru
- medherb.com
- naturalsociety.com
- bodyecology.com
- www.bioray.com
- botanical.com
- www.healthguidance.org
- medlineplus.gov