Lady’s Bedstraw aero parts

Жинхэнэ өрөмтүүл (монгол)
Наземная часть подмаренника настоящего (ру́сский)
Galium verum (latīna)

Жинхэнэ өрөмтүүл
(цэцэг, навч)

Шим тус: Арьс зүсэгдэх, түлэнхий, идээт шарх, намарс, хатги, эндометрит, умайн хүзүүний шархлаа \угааж шавшина\, бамбай булчирхайн өвчин, уушгины ба хальсны үрэвсэл, ангина, хамрын шуухитнаа, судас тостон хатуурах, ЗСӨ, цус багадах, ЦДИ, чихрийн шижин, өтгөн хатах, бэлгийн чалх, хорт хавдар (хэл, умай, арьс, хөх, мэдрэлийн эс (ganglion)), усан хаван, шээс өвдөж гарах, хавагнаж уургаа алдах бөөрний өвчин, нэвчимтгий бөөртөс \диффузный гломеронефрит\, гэдсээр хатгуулах, цусан суулга, элэг, цөс, бөөрний үрэвсэл, цусаар шээдэг цистит, шээс чулуужихад хэрэглэнэ.
Үйлдэл: Элэг, бөөр, нойр булчирхай, дэлүүг цэвэршүүлэх, цөс хөөх, үрэвсэл дарах, өвдөлт намдаах, агчилт тавиулах, хөлөргөх, шээс туух эмзүйн үндсэн үйлдэлтэй.

Арга: 2 цайны халбагыг 1 аяга буцлам халуун усанд хийж, идээшүүлж шүүнэ. Өдөрт ½ аягаар 2-3 удаа ууна. ЦДБ болон жирэмсэн үед зохимжгүй. Нэг удаагийн сувилгаа: 7-21 хоног. Завсарлага: 14 хоног. Идээшмэлийн өнгө: алтан шаргал, амт, үнэр: өвөрмөгц. Зөгийн бал, саахараар амталж болно.

Actions

Remedial property

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).