Hypertension

Цусны даралт ихдэх (ЦДИ) (монгол)
Гипертония (ру́сский)

Хоол хүнс: 
Шар тос, цагаан тос зэрэг амьтны гаралтай өөх тосыг ургамлын өөх тосоор орлуулах хэрэгтэй. Фитнест явах, аеробик дасгалд явах, “Д” аминдэм уух /агаар наранд явах/, сүмд явах, бясалгалд явах, өөрийн амьдралын хэв шинжийг өөрчлөх хэрэгтэй. Давсныхаа хэрэглээг багасгана.

Амьтны гаралтай өөх тосыг хязгаарлах. Өдөрт ойролцоогоор 20 грамм өөх тос идэх. Өөрөөр хэлбэл: гахайн өөх, гахайн өвчүү /корейка/, хэрсэнгийн өөх /грудинка/, хонины мах, хиам, элэгний консервласан нухаш /паштеты/, гэдэс дотор, цөцгийн тос идэхгүй буюу маш бага ид. Үүний оронд өөх багатай тугал, үхрийн мах, тахиа, цацагт хяруул, тослог багатай сүү, тараг, аарц, йогурт идэж бай. Өдөрт доор хаяж, 2 хоолны халбага ургамлын тос /усан үзмийн тос, чидун жимс/.

Үл ханасан өөхний хүчил, далайн загас, самар, хулууны болон наранцэцгийн үр идэж бай.

Холестреринийг бууруулахад хүнсний эслэг /клетчатка, пищевые волокна/ их үүрэг гүйцэтгэнэ. Хүнсний эслэгийн аваргууд бол:
• Бүхэл үр тариа
• Түрэг шош
• Хивэг
• Усан үзэм
• Алим
• Гүйлс
• Хатаасан жимс ногоо

Аминдэм, эрдэс бодис: Зүрх судасний өвчнөөс сэргийлэхэд “В” бүлгийн аминдэм чухал. Ялангуяа фолийн хүчил. Эдгээр нь цус нөжрөхөөс сэргийлнэ. Өдөрт 200 мкг /хөхүүл болон жирэмсэн бол 600 мкг/ фолийн хүчил идэх хэрэгтэй. Түүний гол эх үүсвэр нь ногоон өнгийн хүнсний ногоо, өргөст ногоо, яншуй, жүржийн шүүс, сэвэг зарам юм. Түүнчлэн магни, кали /энэ нь дрожжи, хивэг, хатаасан жимсэнд их бий/ нь мэдрэлийн сэрлийг бууруулах, стрессыг тайлах ач тустай. Бүдүүн хивэг бүхий талх, гадил, нохойн хошуу, эрдэнэшиш, гүйлс, үзэм, хар чавга, хасарваанийг сайн ид.

Судас хатуурах, цусны даралт ихдэх, зүрхний цусан хангамжийн дутагдал /ишемическая болезнь сердца/-д загас, далайн бүтээгдэхүүн маш чухал. Үүнд: далайн замаг, креветки, мидия. Эдгээр нь цус нөжрөхөөс сэргийлнэ. Ууран дээр жигнэсэн загаснаас өдөрт 150 г.-ыг идэх хэрэгтэй. Давсыг багасгаж, өдөрт 5-6 г.-аас ихгүйг иднэ. Саахрыг хязгаарлаж өдөрт 30 г.-аас ихгүйг иднэ.

Зүрх судасны тогтолцооны өвчин, ЦДИ, судас хатуурахад өгөх зөвлөмж:
• Судас хатуурахаас сэргийлж үл ханасан өөхний хүчил бүхий ургамлын тосон дээр хоолоо бэлтгээрэй.
• Тослоггүй цагаан идээ хэрэглэ. Үүнд: сүү, тараг, бяслаг гэх мэт.
• Долоо хоногт доор хаяж нэг удаа далайн хоол, өөхтэй загас ид. Үүнд: сельд /май загас/, хар амар буюу балмад загас /скумбрия/, сардина, тунец, семга, осётр /хилэм/, форель /чөрх, хулд загас буюу тулбага загас/
• Алхам алхамаар амьтны гаралтай тослог бүхий хэрэглээг багасгах. Үүнд:

-өөхтэй мах
-элэг, бөөр зэрэг дотор мах,

-цөцгийн тос
-зөөхий /сметана/
-цөцгий /сливки/

Ялангуяа гахайн өөх, зайдас /сосиски/, сардельки /бүдүүн зайдас/, хиамыг идэх гэсний хэрэггүй. Хоол бэлтгэхдээ тахианы өөх, арьсыг нь авч хаяаарай.
• Кальци нь артерийн даралтыг бууруулдаг тул өдөрт доор хаяж 5 порци жимс, хүнсний ногоо, түрэг шош идвэл зохино.
• Элдэв үр тариа нь ашигтай цардуул ихтэй тул бүдүүн ширхэгтэй гурилаар хийсэн гоймон, үр тарианы талх, төмсөнд ач холбогдол өгөөрэй.
• Саахрын оронд орлуулагч буюу жимс хэрэглэ.
• Өдөрт доор хаяж 1,5 литр шингэн уу.
• Өдөрт 5-6 г /1 цайны халбага/ давс хэрэглэ. Сулавтар санагдвал ахиухан амтлагч ногоо хэрэглэ.
• Заавал өглөө, өдөр, орой хоолонд хүнсний ногоо, жимс яльгүй идэхээ бүү март.
Биеийн тамир сайн хий. Өдөрт 30 минут явган яв. Шогш, дугуй уна, усанд сэл, бүжиглэ.

Нарсны квас: ЦДИ /даралт 200 даваад байсан. Одоо 140/90 болоод бна/, тархины үрэвсэл, нойргүйдэл /эмгүйгээр унтаж чадахгүй байв/-д 1 атга нарсны нахиа, шилмүүс, 3-5 ш нарсны ногоон боргоцойг 3 л буцлам халуун усанд хийж ½ аяга эслэн саахар, хөрөхөөр нь 30 г талхны эсгэгч эсвэл хөх тарианы талх 4-6 зүсэм нэмнэ. 2 хоног дарна. Оройдоо 1 хундагыг ууна.
Квасны өнгө: цагаан саарал, амт: үл ялиг эсгэлэн, үнэр: гаж үнэргүй харин үл ялиг шилмүүс үнэртэнэ.

Долоогонын ханд: Тамир тэнхээ доройтох, өтгөн хатах, ЦДИ, зүрхээр өвдөхөд 20ш улаан чавгыг 3хх үзэм, 2 хоолны халбага долоогонын үр жимс, 3ш нарсны боргоцой, ½ цх жүржийн хатаасан хальсыг 1000 г усанд буцалгаж халуун саванд шөнөжин хонуулна. Өдөрт 100 мл-аар 3-4 удаа ууна. Хандны өнгө: улаан хүрэн, амт: гоё зөөлөн чихэрлэг амттай, үнэр: үнэргүй.

Энд сонирхуулахад, эмчийн жороор олгогддог, олон улсын эмийн сангуудад хамгийн их борлогддог 7 эмийн нэг нь цусны даралт бууруулагч эм аж.

Эмүүдийн гол төлөөлөлүүд нь Lisinopril (Prinivil/Zestril), Norvasc (Amlodipine) аж. Эмийн гол үйлдэл нь голдуу кальцийн йоныг зөөлөн булчин, зүрхний булчинд нэвтрэхэд нь саад учруулж, улмаар кальцийн бодисын солилцоог боймлоно. Эдгээр эмүүд нь хорт хавдар, цусны өвчин, эрчүүдэд хөх ургах, бэлгийн сулрал, сэтгэл гутрал, зүрхний хэм түргэсэх, буйл томрох, элэгний үрэвсэл, цусан дах саахрын хэмжээ нэмэгдэх, арьсны өвчин үүсгэж болзошгүй гаж нөлөөтэй.

Possible common causes

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).