Uterine Myomas

Умайн булчингийн хоргүй хавдар (монгол)
Миома матки (ру́сский)

Ямар нэг шинж тэмдэггүй байж болдог.  Зарим хүмүүс ийм өвчтэй гэдгээ мэддэггүй.

Прогестероны хүлээн авагч эс буюу “суудлыг” кортизол эзэлсэн тул прогестерон эсэндээ нэвтэрч чадахгүй болно. Энэ үйл явцыг “progesterone resistance” гэнэ. Прогестероны бодисын солилцоо явагдахгүй болж, ПХ үүснэ. Тэрээр миомагаар өвчлөх нөхцөлүүдийн нэг аж.

Хоол унд: Хоол ундаа сайн зохицуулах нь нэг номерын эмчилгээ юм. Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна.

Элэг цэвэршүүлэгч, дархлаа тэтгэгч хийгээд ислэг ихтэй байгалийн эко хоол хүнс хэрэглэх:  буржгар байцаа, цэцэгт байцаа, бөөрөнхий байцаа, жүржийн жимс, хүрэн манжин, лууван, артишок, нимбэг, багваахай, сармис, сонгино, далайн байцаа, шар гаа, цагаан гаа, шанц модны холтос, наргил модны тос, цөцгийн тос, оливийн тос.

Бүхэл үрийн тариа, хулуу, наранцэцгийн үр идэж байх. Ус сайн уух. Замбараагүй өөрөөр хэлвэл, ямар нэг хуваарьгүй хоол идэхгүй байх.

Кофе, хар цайны оронд сахалины бөөрөлзгөнийн навчаар цай хийж ууж байх.

Сонгинын ханд: 1 кг бөөрөнхий сонгиныг жижиг хэрчээд дээр нь 1 л үнээний шинэ сүү хийж зөөлөн гал дээр 1 цаг чанана. Хөргөгчинд хадгална. Өдөрт 1 холлны халбагаар хоолноос 15 минутын өмнө 3 удаа ууна. Нэг удаагийн сувилгаа: 30 хоног. Завсарлага: 15 хоног.

Аминдэм, эрдэс бодис: “Д”, “А” аминдэм (өдөрт 10,000 IU), “В” бүлгийн аминдэм /элэг дэмжих/, төмөр, усан үзмийн үр, маалинга эсвэл загасны тос.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategyTS): Умайн булчингийн эд эсийн хоргүй ургацгийн эмчилгээ, сувилгаа нь зөв эрүүл хооллох, үрэвсэл дарах, кортизол, бамбайн даавар, эстроген, прогестероны зохистой харьцааг хангах (тэнцвэржүүлэх), илүүдэл эстроген бууруулах, прогестерон нэмэгдүүлэх, элэг, бөөр, цус цэвэршүүлэх, бамбай булчирхай, элэг хамгаалах, дэмжих, биеийн хор гадагшлуулах, тураах, холестерин, триглицерид бууруулах, дархлаа тэтгэх, дасган зохицуулах, тайвшруулах, биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулахад чиглэгдэж байвал зохино.

Эрэндийн тос (castor oil packs)- оор жин тавина: Эрэндийн тосыг даавуунд шингээж, хэвлийн эсвэл элэгэн дээрээ тавьж, дээр нь гялгар цаасаар бүрхээд дээр нь 20-30 минутын турш халуун бүлээн жин тавина. Халуун устай шил тавьж болно. Эсвэл дутуу чанасан хөц будаа, эсвэл жигнэсэн бөөрөнхий сонгиноор халуунаар нь жин тавьж болно. Долоо хоногт 2-5 удаа тавина. Энэ нь хэвлийн бага аарцагны эрхтэний зогсонгшилыг бууруулж, цусан хангамжийг сайжруулж, хор, ялзмаг гадагшлуулна.

Сонгинын тампон: Бөөрөнхий сонгиныг жижиг хэрчээд зөгийн баланд зуурч бэлтгээд, орой унтахын өмнө самбайд ороож үтрээндээ шургуулна.

Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх. Элэг, цөсөө үе үе угааж цэвэршүүлж байх хэрэгтэй.  Дасгал хөдөлгөөн, биеийн тамир хийж байх. Гүнзгий амьсгаа йога, бясалгалд явах.

Ургацаг нь 7-8 хүртэл см бол байгалийн аргаар 100% эдгэрдэг аж. Үүнд 3-6 сар шаардлагатай. Харин 12см-аас дээш бол ургамлаар эмчлэх боломжгүй болдог.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Зайлсхийвэл зохих зүйлс: Давс, хийжүүлсэн ундаа, улаан дарс, архи, шар айраг, кафейн, кофе, улаан лооль, гоньдны үр, чихэр өвс, “cordyceps” хэмээх мөөг,  түүнчлэн прогестероны нийлэг эм, жирэмсэлтээс сэргийлэгч эмүүд. Хэт таргалахгүй байх. Жирэмсэлтийн эсрэг эм уухгүй байх, уурлахгүй байх, хүнд юм өргөхгүй байх, усан сан |баня|-д орохгүй байх, .

Орчин үед талх, дээд гурилан бүтээгдэхүүн, гоймон, жигнэмэг, эрдэнэшиш, цагаан будаа, төмс, чихэрлэг зүйлс, давс ихээр хэрэглэх нь таргалалт, элэгний өөхшилт, ЦДИ, холестерин, триглицерид нэмэгдэх, амархан ядрах, үе мөчний өвчин, глютены болон бусад төрлийн харшилт өвчин, дархлааны сулрал, ХГЗ өнгөргүй болох, сөөргөө, сэтгэл гутрал, чихрийн шижингийн хэв шинж 2, дааврын өөрчлөлт, хорт хавдар үүсгэх эрсдэлт шалтгаан болж байна.

Possible common causes

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).