Галуун гичгэнэ
Silverweed (english)
Лапчатка гусиная (ру́сский)
Potentilla anserinа (latīna)
Газрын дээр хэсэг
Төвдөөр: дамбу-сазан
Үндсэн арга: 2-4 хоолны халбагыг 400мл буцлам халуун усанд хийж халуун саванд шөнөжин идээшүүлж шүүнэ. Өдөрт 120мл-аар хоолноос 20 минутын өмнө 3 удаа ууна. Нэг удаагийн сувилгаа: 14-30 хоног. Завсарлага: 7 хоног.
Хувилбар аргууд: Сүүнд буцалгаж ууж болно. Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Идээшмэлээ дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Идээшмэлдээ оливтой шүүдэргэнийн тос заавал дусаана. Дараа нь тампон шургуулна. Амталгаа: Усан ханд нь хар хүрэн өнгөтэй, тунгалаг, элдэв амт, үнэргүй. |
Эмийн үйлдэл
- Биеийн шингэнийг хүчиллэг болгох
- Таргалалт (тураах)
- Трихомонас нянгийн халдвар
- Фитоэстроген
- Цус цэвэршүүлэх
- Цусны бүтцийг сайжруулах
- Цэвэрүүт үсэрхийлэл вирус
- Шээс туух
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)
- Эхэс шавхрага гадагшлуулах
Зохимжтой ба зохимжгүй заалт
Эх сурвалж
- Шпиленя С.Е. Азбука природы, Изд., “Знание”, М., 1989
- Анагаах арга билиг Эрүүл аж төрөх ёсны мэдээлэл, сурталчилгааны сонин
- №19 /172/ 2010
- Н.Мазнев, Женские болезни, Профилактика и лечение рстениями, Москва, АСС-Центр, 2005
- В.Д.Осетров, А.И.Шретер “Справочник-Травник для женщин” практическое пособие по народной и научной фитотерапии и гомеопатии, Москва, Издательский Дом МСП, 2001
- www.missfit.ru
- womanadvice.ru
- www.purr.demon.co.uk
- shkolazhizni.ru
- chem-polezno.com
- lapchatka.net
- fitoapteka.org