Түрүү булчирхайны үрэвсэл

Prostatitis (english)
Простатит (ру́сский)
Нянгийн ба нянгийн бус түрүү булчирхайны архаг үрэвсэл /Chronic Nonbacterial Prostatitis/ гэж байна.
Хоол унд: Өдөрт дор хаяж 8-10 аяга ус ууна. Нүүрсус багатай хоол иднэ. Хулууны үр өдөрт 80г иднэ. Алирс/анис/ эсвэл анарын жимсний ундаа ууна.
Загас, маалинга, оливийн тос, үхрийн мах, шар будаа, сагадай будаа, чанасан төмс, жигнэсэн мах, улаан усан үзэм, нимбэг, жимс, хүнсний ногоо, яншуй, улаан лооль, тарвасны үр, бөөрөнхий байцаа, цэцэгт байцаатай салат, хоол /7 хоногт 5-6 удаа иднэ/, тараг, ингэний хоормог, кимчи, зөгийн бал, далайн байцаа, хушга.
Шаргаа хоолондоо хийж иднэ эсвэл ууна. Сармис, сонгино сайн иднэ. Хоолыг бага багаар иднэ.
Аминдэм, эрдэс бодис: Цайр /Өдөрт 30мг цайрын бэлдмэл ууна. Тэрээр мах, өндөг, зөгийн бал, далайн хоолонд их агуулагдана/, тэмээлжийн ба маалингын тос, загасны тос, “А”, “Е” /өдөрт 600 ОУН/, “Д3”, “С” аминдэм /өдөрт 100мг ууна/.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS): Эмчилгээ, сувилгаа нь нян тухайлбал, Е-коли, вирус устгах /байгалийн антибиотек ууна/, дархлаа тэтгэх, үрэвсэл дарах, бөөр, цус цэвэршүүлэх, шээс туух, стресс бууруулах, бөөрний дээд булчирхайг дэмжин тамиржуулахад чиглэгдэж байвал зохино.
Үрэвсэл дарахын тулд оройдоо нарсны шилмүүсний 37 хэмийн ханданд 15 минут сууна. Микроклизм унтахын өмнө дараах ургамлын аль нэгээр тавина: сонгинын хальс, алтантовч, ариутган өтгөрүүлсэн барагшун эсвэл арзаахайны тос.
Зайлсхийвэл зохих зүйлс: Удаан хугацаагаар сууж ажиллахгүй байх. Бэлгийн ажил хэт ихээр хийхгүй байх. Болж өгвөл 19 цагаас хойш юм уухгүй бай. Дугуй унах нь тааламжгүй.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
Зохимжтой ба зохимжгүй бүтээгдэхүүн
Эх сурвалж
- Pocket Guide to Herbal Medicine “Thieme” 2004
- Prescription for Herbal Healing, An Easy-to-Use A-to-Z Reference to Hundreds of Common Disorders and Their Herbal Remedies, 2002, USA
- Народный доктор №21 /427/ 2014
- www.selfgrowth.com
- www.doctorate.ru
- drjeffreytucker.com
- www.mayoclinic.org
- www.webmd.com
- salt4life.ru