Гожи үр жимс (чонон жимс)

Goji berries (english)
Ягоды годжи или дереза (ру́сский)
Lycium barbarum (LB) (latīna)
Уух арга: Өдөрт 1 амны хоолны халбагыг 500мл буцлам халуун усанд хийж халуун саванд 20-30 минут хандалж, өглөө, өдөр дунд 1 аягаар 2 удаа ууна. Зөгийн бал, цагаан гаагаар амталж болно. Үлдсэн жимсийг нь иднэ.
Шөлөнд хийж эсвэл салатанд хийж болно. Иддэг каашандаа хийж болно. Өдөртөө нийтдээ 15-50г жимс идэж болно.
Гожи үр жимсний цэлцэгнүүр хийх нь: Орц найрлага: |4 хүний порц| 60г хатаасан гожи үр жимс, 300мл хошуу тарианы ханд, ½ амны цайны халбага цагаан гаа, 4 амны хоолны халбага чиа үр, 2ш жүржийн жимс. Оройдоо гожи жимсээ усанд дэвтээнэ. Дэвтээсэн жимсээ дээрх орцуудтай хольж блендерт эргүүлнэ. 4 аяганд юүлээд 2-оос багагүй цаг хандална. Тэгээд идэхэд бэлэн болно.
Нэг удаагийн сувилгаа: 21-45 хоног. Завсарлага: 14 хоног.
Эмийн үйлдэл
- Алтлаг стафилококкийн нянгийн халдвар
- Амны хөндийн Фусобактериум нуклеатум нянгийн халдвар
- Ацинетобактер баумани нянгийн халдвар
- Бөөр бэхжүүлэх, хамгаалах
- Дархлаа зохицуулах
- Залуужуулах (бие, цус, сэтгэл, арьс хөгшрөлтийг удаашруулах)
- Зүрх судасны эд эсийг хамгаалах, бэхжүүлэх
- Исэлдэлтийн стрессыг бууруулах
- Клебсиелла пневмони нянгийн халдвар
- Липид өөх тос шимэгдүүлэх
- Листери моноцитогенесийн нянгийн халдвар
- Нарны хэт ягаан туяанаас хамгаалах
- Ногоон идээт савханцрын нянгийн халдвар
- Судас өргөжүүлэх
- Сэтгэцийн чадавхийг сайжруулах
- Тав альфа редуктас энзем
- Таргалалт (тураах)
- Уураг тархи, мэдрэл дэмжих
- Үл исэлдүүлэх
- Үлдэгдэл сэг түүх буюу чөлөөт радикалыг саармагжуулах
- Үрэвсэл дарах
- Фитоэстрогены үүрэг гүйцэтгэх
- Химийн эмчилгээний гаж нөлөөг арилгах
- Холестерин, триглицерид бууруулах (LDL)
- Хоолны дуршил оруулах
- Хорт хавдарыг боймлох
- Цусны эргэлтийг сайжруулах
- Элэг тамиржуулах
- Элэг хамгаалах
- Энтерококкийн нянгийн халдвар
- Эшерихын савханцар буюу гэдэсний нянгийн халдвар (Е-коли)
Зохимжтой ба зохимжгүй заалт
Эх сурвалж
- www.webmd.com
- www.medicalnewstoday.com
- www.rxlist.com
- ru.wikipedia.org
- fitodom.com
- www.diet-health.info
- pubmed.ncbi.nlm.nih.gov
- pmc.ncbi.nlm.nih.gov
- www.mdpi.com
- journals.lww.com
- onlinelibrary.wiley.com
- www.sciencedirect.com
- www.frontiersin.org
- journals.lww.com
- mason.gmu.edu
- ujamaaseeds.com