Сэтгэл зовнил
Anxiety (english)
Тревожное расстройство (ру́сский)
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна.
Бууцай, хулууны үр, хошуу тариа, хушга, буйлсын самар |серотонин, допамин ялгаруулна|, түрэг шош |триптофан ялгаруулна|, нимбэг, хүрэн манжин, төрөл бүрийн жимс |үл исэлдүүлэгчид, С аминдэмээр баялаг|, хүнсний ногоо, бөөрөнхий байцаа, лууван, амтат төмс, вандуй, шар гаа |AD/PD|, хар шоколад хэрэглэнэ. Бүхэл үрийн тариа, пробиотик хүнс, исгэсэн хоол унд /хоёрдах уураг тархинд үлэмж тустай: даршилсан байцаа/, загас, тослог багатай сүү хэрэглэж, ус ихээр ууна.
Үрэвсэл намжаагч хоол хүнс түлхүү хэрэглэх: чиа, маалингын үр, тос, загас, наргил модны самрын тос.
Эслэг ихтэй хоол хүнс: артишок, хүрэн манжин, багваахайны навч, лууван.
Аминдэм, эрдэс бодис: Магни |унтахын өмнө ууна|, селени |бразил самар|, “В” бүлгийн аминдэм, “С”, “Д” аминдэм.
Түүнчлэн Л- глютамин |L-Glutamine| хэмээх амин хүчил ууна. Энэхүү амин хүчил нь сэтгэл зовнилыг бууруулдаг гамма аминобутирийн хүчил |GABA| хэмээх мэдрэлийн эд эсийг төрүүлнэ, чихэр саахар, архи хэрэглэх хүслийг бууруулна. Удамшилын онцлогоос шалтгаалан зарим хүн Л- глютамин амин хүчил хэрэглэхээр сэтгэл зовнил нь улам сэдэрч болзошгүй тул ийм нөхцөлд шууд зогсоох хэрэгтэй.
Ажил тань таныг зовоогоод байвал та ажлаа сольж, өөрчилж болно.
Фейсбоокт зарцуулах цагаа багасгах.
Сувиллын чанартай зөвлөмж (Clinical protocol – CP буюу клинический протокол): Эмчилгээ, сувилгаа нь товчдоо эрүүл зохистой хооллох, дасгал хөдөлгөөн хийх, нийгэмших, биеэ тайвшруулах, залбирах, стрессээ удирдах, сайн амарч сурах, стрессээс бүрэн ангижирвал дээр дурдсан зовуурь мэдрэмж бүрэн алга болно гэж бодож сурах, ХГЗ-д өнгөр тогтоох, сайхан унтаж амрах, зөвхөн сэтгэл зовнилыг бус биеийн ерөнхий эрүүл мэндийг эрс сайжруулахад чиглэнэ.
Өдрийн хоолны болон ажил, амралтын дэглэм сайн баримтлах, дасгал хөдөлгөөн, биеийн тамир хийх, спортоор хичээллэх, усанд сэлэх, йога |дасгалын зургийг нүүрэнд тавив|, иллэг, бясалгал хийнэ. Бүтэн биеийн бариа засал их сайн. Бумба тавьж болно.
Өдөр бүр 30 минут явган явах, шогшиж явбал илүү үр дүнтэй.
Халуун, хүйтэн усанд болон саунд орж байх. Дугуй унаж болно. Эсвэл халуун бүлээн усанд хөлөө 10-15 минут дүрнэ. Батраш эсвэл лавандрын тостой иллэг хийвэл сайн. Өглөөдөө булчин сунгах дасгалууд хийж байх.
Айдас төрөх ч юм уу эсвэл аймаар хэцүү мэдрэмж төрж байсан ч тэр нь түр зуурын мэдрэмж байдаг гэдгийг санах хэрэгтэй.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
- Архаг стресс
- Бамбай булчирхайны дааврын дутагдал (ББДД)
- Бамбай булчирхайны дааврын илүүдэл (ББДИ)
- Бөөрний дээд булчирхайны сульдаа (БДБС)
- Гамма аминобутирийн хүчлийн хомсдол (GABA)
- Гэр бүлийн удамшил
- Донтуулагч хоол хүнс, сэргээш
- Зүрхний хэм алдагдах
- Мэдрэл сульдлын хамшинж (МСХШ)
- Мэдрэлийн ядаргаа
- Прогестероны хомсдол (ПХ)
- Саахар болон нүүрсус ихтэй хоол хүнс
- Санаа дагаж өвдөх
- Селений дутагдал
- Серотонины хомсдол
- Стрессийн шалтгаант сэтгэцийн өвчин (СШСӨ)
- Сэтгэл гутрал
- Ходоод гэдэс өнгөргүй, сиймхий болох
- Хумсны мөөгөнцөр
- Хүнд металлын хордлого тайлах
- Хэт боловсруулсан хоол хүнс
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)
- Элэгний хатуурал
- Эстрогены давамгайлал (ЭД)
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
- Ам уруул хуурайших, омголтон хатах
- Амар амгалан байж чадахгүй болох
- Архаг ядаргааны хамшинж, булчин шөрмөсний эмзэглэл
- Бие арзайх, эвгүйрхэх, чихүүрхэх
- Бие сулрах
- Бөөлжис цутгах
- Булчин татагнах, чичрэх
- Булчин шөрмөс өвдөх, дутуу агчих
- Бэлгийн сулрал
- Гар, хөл бадайрах чимчгэнэх
- Гар, хөл даарах
- Гар, хөл халуу шатах
- Дархлаа сулрах
- Дотор бачуурах
- Загатнаа
- Зүрх дэлсэх
- Зүрхний хэм түргэсэх
- Зүрхний цус дутлын эмгэг
- Мэгдэж сандрах
- Мэдрэлийн гаралтай арьсны харшилт өвчин
- Нойргүйдэл
- Нэг бодол зуршилдаа хэт автах
- Өглөө эрт сэрэх
- Стрептококкын нянгийн халдвар
- Толгой эргэх
- Үе мөч өвдөх, мойнийх (үе мөчний хэрлэгт үрэвсэл)
- Ходоод гэдэс хямрах
- Ходоод, хос, улаан хоолойны шархлаа (ХХШ)
- Хоолны шингэц муудах
- Хоолойн дээр юм торох
- Хоолойны ангина
- Хөдлөхөөс дургүй хүрэх
- Хэхрүүлэх
- Чимээ шуугиан чихэнд чийртэй байх, гэрэл, үнэрт хэт мэдрэмтгий болох
- Шалтгаангүй хөлрөх
Зохимжтой ба зохимжгүй эмийн үйлдэл
Зохимжтой ба зохимжгүй ургамлын бүтээгдэхүүн
Эх сурвалж
- Pocket Guide to Herbal Medicine “Thieme” 2004
- www.calmclinic.com
- healthworkscollective.com
- www.healthline.com