Цооргонын цомог
Herbal Formula including Angelica archangelica (english)
Фитосбор включая корни дягиля лекарственного (ру́сский)
Уух арга: 4-5 амны том халбагыг 600мл ус |сүү|-анд хийж, 2-5 минут буцалгаад идээшүүлж шүүнэ. Өдөрт 130мл-аар хоолноос 1 цагийн зайтай 3 удаа ууна. Халуун саванд идээшүүлж болно.
Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Идээшмэлээ дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Нэг удаагийн угаалга 15 минут үргэлжлэнэ, 150мл идээшмэл орно. Дараа нь тампон шургуулна.
Нэг удаагийн сувилгаа: 30 хоног. Завсарлага: 14 хоног.
Амталгаа: Усан ханд нь хүрэн бор өнгөтэй, аагтай, үл ялиг гашуун амттай, элдэв гаж үнэргүй.
Эмийн үйлдэл
- Бие махбод цэвэршүүлэх
- Бөөр, шээсний зам цэвэршүүлэх
- Дархлаа тэтгэх
- Залуужуулах (бие, сэтгэл, арьс хөгшрөлтийг удаашруулах)
- Мэдрэл дэмжих
- Тайвшруулах
- Умай тамиржуулах
- Үрэвсэл дарах
- Фитоэстроген
- Химийн эмчилгээний гаж нөлөөг арилгах
- Цус цэвэршүүлэх
- Цус шингэрүүлэх
- Цусны бүтцийг сайжруулах
- Цэвэрүүт үсэрхийлэл вирус
- Шээс туух
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)
- Эхэс шавхрага гадагшлуулах