Цөсний хана зузаарсан
Gallbladder cholesterosis (english)
Холестероз желчного пузыря (ру́сский)
Хоол унд: Хоол унд үндсэн эмчилгээ гэдгийг ойлгох хэрэгтэй.
Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна.
Жимс, хүнсний ногоо тухайлбал, цангис жимс, усан үзэм, өргөст хэмх идэж байх. Бүхэл үрийн тариа, түрэг шош, тослог багатай сүү, аарц хэрэглэж, ус ихээр ууна. Буудайн хивэг, нохойн хошууны үр жимсний ханд ууна. Хүрэн манжингийн шүүс ууж болно. Оройдоо тараг ууна.
Аминдэм, эрдэс бодис: Хүнсний эслэг, “С”, “Е” аминдэм, магни, селен.
Болж өгвөл зайлсхийх эсвэл бага хэрэглэх зүйлс: Хүйтэн хоол, өөх тостой хоол, хурган гуа, зөөхий, дотор мах.
Мах бага идэх хэрэгтэй. Уурлаж уцаарлах, стрессээс зайлсхий.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS): Эмчилгээ, сувилгаа нь агчилт тавиулах, цөсөө суллах, цөс ялгаруулах, хөөх, цөсний урсгалыг сайжруулах, холестерин, триглицерид бууруулахад чиглэгдэнэ.
Цөсөө угаана |Тюбаж|: Өлөн дээрээ 500-1000мл “Жанчивлан”-гийн рашаанд 5г давс хийж хутган, 42-45 хэм халааж 30 минутын турш ууна. Дараа нь баруун талдаа халуун /38-42 хэм/ жин тавьж баруун талаараа 1 цаг хэвтэнэ. Босоод зөөлөн явж, гүнзгий амьсгалын дасгал хийнэ. Цөсөө угааснаас 1-1,5 цагийн дараа өглөөний хоол цайгаа ууна. Энэ ажилбарыг долоо хоногт 1-2 удаа нийтдээ 6-8 удаа хийнэ.
Ургамлаар тухайлбал, шүүдэргэнээр клизм 10-20 удаа тавьж болно.
Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
- Бамбай булчирхайны дааврын дутагдал (ББДД)
- Гэр бүлийн удамшил
- Дархлаа сулрах
- Донтуулагч хоол хүнс, сэргээш
- Нойр булчирхайны архаг үрэвсэл
- Өөх тосны бодисын солилцооны алдагдал
- Саахар болон нүүрсус ихтэй хоол хүнс
- Тараагуур судас тостон хатуурах
- Ходоод гэдэс өнгөргүй, сиймхий болох
- Хэт боловсруулсан хоол хүнс
- Цөс өтгөрсөн (цөсний зогсонгшил)
- Цөсний хүүдийний уйланхай (ургацаг)
- Чихрийн шижингийн хэв шинж-1, 2
- Элэгний өөхшилт
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
- Ам гашуун оргих
- Ам уруул хуурайших, омголтон хатах
- Баруун хавирган тушаа нургиж өвдөх
- Бөөлжис цутгах
- Гэдэс гүйлгэх, өвдөх
- Өтгөн хатах
- Цөсний хүүдийн агчилт алдагдах
- Цөсний чулуу
- Цээж хорсох
Зохимжтой ба зохимжгүй ургамлын бүтээгдэхүүн
Эх сурвалж
- “Здоровье” сэтгүүл, 1991 он, №04
- folk-recipes.ru
- aibolit.givitca.ru
- narodnymisredstvami.ru
- narodnymisredstvami.ru
- laparoskopiya.ru
- laparoskopiya.ru