Цусан дах саахар (глюкоз) багасах

Low blood sugar Hypoglycemia (english)
Снижение уровня сахара в крови или гипогликемия (ру́сский)
Инсулин даавар нь эд эст очих саахрын хэмжээг зохицуулж байдаг бөгөөд илүүдэл саахар нь хожмын өдөр хэрэглэгдэхээр глюкоген /glycogen/ байдлаар элэг эсвэл бусад эст хадгалагдана. Саахар багадсан үед “глюкагон” /glucagon/ хэмээх даавар нь элэгэнд мэдэгдэж, тэрээр тэнд хадгалагдаж байгаа глюкогеныг цусанд нийлүүлж, саахрын хэвийн хэмжээг нөхөж байдаг. Хэрэв энэ үйл ажиллагаа ямар нэг шалтгаанаар алдагдвал саахрын хомсдол үүснэ. Эсрэг тохиодолд чихрийн шижингийн хэв шинж 2 үүснэ.
Хоол унд: Тэжээллэг хоол тогтмол цагт 5-6 удаа идэж байхыг зөвлөж байна. Хоолоо тайван амгалан, удаан зажилж иднэ. Хоолны 70% нүүрсус, 20% уураг, 10% чанарлаг өөх тос байхаар зохицуулах хэрэгтэй.
Эслэг ихтэй хоол идэх: Үүнд артишок, ногоон өнгийн навчит хүнсний ногоо, маалингын үр, түрэг шош, алим, хулууны үр, эсвэл түүний тос, буйлсын самар.
Түүнчлэн бүхэл үр тариа, өндөг, загас, тараг, яншуй, сармис, улаан лооль, мөөг, шинэ ургацын жимс, чацаргана, үхрийн нүд, алирсны жимс, наранцэцгийн үр, наргил модны тос, оливийн тос, усан үзмийн ясны тос, цөцгийн тос, хушга, тараг, хоормог, хар шоколад хэрэглэж байх.
Аминдэм, эрдэс бодис: Селени, магни, манган, цайр.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy–TS): Эмчилгээ, сувилгаа нь цусан дах саахрын хэмжээгээ хоол ундаараа удирдах, зөвхөн саахар огцом унасан үедээ 15-20г глюкоз эсвэл чихэр, саахар, зөгийн бал идэх /бусад үед саахар байнга хэрэглэхгүй/, хоолны шингэцийг сайжруулахад чиглэгдэнэ.
Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх. Элэг, цөс, нойр булчирхайг цэвэршүүлж, тамиржуулж байх хэрэгтэй.
Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.
Өлөн дээрээ ажил, сургуульдаа явахгүй байх. Өөрөөр хэлвэл, хоолоо алгасахгүй байх. Уурлаж уцаарлах, стрессээс зайлсхий. Уурласан үедээ хоол бүү ид.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
- Архаг стресс
- Ауто дархлааны шалтгаант бамбай булчирхайны Хашимото үрэвсэл
- Бамбай булчирхайны дааврын дутал (ББДД)
- Бамбай булчирхайны дааврын илүүдэл (ББДИ)
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Бөөрний дээд булчирхайны сульдаа (БДБС)
- Глютены харшил
- Донтуулагч хоол хүнс, сэргээш
- Кофе
- Нойр булчирхайны хорт хавдар
- Өнчин тархины өвчин
- Улирлын чанартай амьсгалын замын харшил
- Элэгний архаг үрэвсэл
- Эм ууж эсвэл тариа хийлгэж байгаа (эмийн гаж нөлөө)
- Эрүүл бус хооллолт (буруу хооллолт)
- Эстрогены давамгайлал (ЭД)
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
- Айдас түгшүүр төрөх
- Архаг ядаргаа, амархан ядрах
- Бөөлжис цутгах
- Булчин сулрах
- Гар, хөл бадайрах чимчгэнэх жирвэгэнэх мэт мэдрэхүйн өөрчлөлт
- Гар, хөл чичрэх, салгалах
- Зүрхний хэм түргэсэх
- Нойрмоглох
- Нүд бүрэлзэх
- Нүүр царай цонхийх
- Өглөөдөө бие хүндрэх,
- Саахар, чихэрт дурлах
- Сэтгэл зовнил (сэтгэл түгшүүр)
- Сэтгэл зовнилтой мэдрэлийн архаг ядаргаа
- Сэтгэлээр унах, сэтгэл гонсойх
- Таргалалт (тураах)
- Толгой өвдөх, дүйрэх
- Толгой эргэх
- Уймраа болох
- Уураг тархины хаван
- Холестерин, триглицеридын хэмжээ нэмэгдэх
- Хөдөлгөөний дутагдал
- Хүүхэн хараа томрох
- Цадах, өлсөх мэдрэмж төрүүлэх- Лептин, Грелин даавар ялгаруулах
- Цусны даралт ихдэх (ЦДИ)
- Чихрийн шижингийн хэв шинж-1, 2
- Шалтгаангүй хөлрөх
Зохимжтой ба зохимжгүй бүтээгдэхүүн
Эх сурвалж
- draxe.com
- healthyfocus.org
- www.askdrmaxwell.com
- nmedicine.net
- narod-lekar.ru
- www.herbco.com
- med-look.ru
- edaplus.info
- ndnr.com
- narodnaiamedicina.ru
- med-look.ru
- ttp://www.healthy.net/health/article/healing_infections_without_antibiotics/603
- www.medovo.ru
- www.nature.com