Эмийн розмарин
(навч)
Арга: 1/2-1 цайны халбагыг 1 аяга усанд хийж зөөлөн гал дээр 3-10 минут чанаж идээшүүлж шүүнэ. Эсвэл халуун саванд хийж хонуулна. Өдөрт 1/3 аягаар хоолны өмнө 3 удаа ууна. Цай шиг ууж болно.
Цус шингэрүүлэгч эм, даралтны эм, литийний бэлдмэлтэй харшилна. Хэмжээ, дамжаа баримтлана. Нэг удаагийн сувилгаа: 45-60 хоног. Завсарлага: 30 хоног.
Амталгаа: Ханд нь алтан шаргал өнгөтэй, тунгалаг, өвөрмөгц амттай, анхилуун гоё үнэртэй.
Эмийн үйлдэл
Зохимжтой ба зохимжгүй заалт
Эх сурвалж
Тэмдэглэгээний утга


Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
Ийм тэмдэг нь тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх үед, ялангуяа хэтрүүлэн хэрэглэх үед зарим тохиолдолд үүсэж болзошгүй гаж нөлөөг илэрийлнэ.
Ийм тэмдэг нь эмчээр оношлогдсон өвчин, зовуурийн үед тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зохимжгүй гэдгийг илэрхийлнэ.