Дөрвөлсөн мүгэз /регомбо/
Foursplit Rhodiola Rt (RQ) (english)
Корень родиолы четырехраздельной /красная шётка/ (ру́сский)
Rhodiola quadrifida (Pall.) Fisch. et Mey. (latīna)
/үндэс/
Арга: ХАНД:1-2цайны халбага (нунтагласан)-ыг 200-300 мл усанд хийж зөөлөн гал дээр 2-4 минут буцалгаад 1 цаг идээшүүлж шүүнэ. Өдөрт ½ аягаар хоолноос 30 минутын өмнө 3 удаа зөгийн балаар амталж ууна.
ХАНДМАЛ: Өдөрт ½-1 цайны халбагаар хоолноос 30 минутын өмнө 3 удаа ууна. 500 мл буцалсан халуун бүлээн усанд 1-2цайны халбага хандмал хийж, өглөө, оройдоо 10-15 минут угааж шавшина. Шингэнээ биедээ аль болох удаан байлгахыг хичээнэ.
Нэг удаагийн сувилгаа: 30-45 хоног. Завсарлага: 10-15 хоног. Угаалга шавшлагын хувьд 7/7. Жирэмсэн, ЦДИ, сэтгэлийн хэт хөөрөл /psychic excitement/, чичэрдэг өвчин, сарын юм ирж байгаа үед зохимжгүй. Дааврын эмтэй харшилна. Хэмжээ, дамжаа баримтлана.
Амталгаа: Усан ханд нь улаан хүрэн өнгөтэй, онцгойлсон амтгүй, тунгалаг, аргуун, анхилуун гоё үнэртэй.
Эмийн үйлдэл
Эмийн үндсэн үйлдэлүүдийг дараахь жагсаалтаар харуулъя.
Зохимжтой ба зохимжгүй заалт
Дараах зовуурь эмгэгт хэрэглэх ба эс хэрэглэх болой.