Умайн гуурсны хүзүүвчний усжилт
Hydrosalpinx Fallopian Tube (english)
Гидросальпинкс в маточных трубах (ру́сский)
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс (PCC, Pathogenesis буюу патогенез):
- Бага аарцагны эрхтэний үрэвсэлт өвчлөлүүд
- Бэлгийн ажил замбараагүй хийх
- Бэлгийн ариун цэвэр алдагдах
- Хэт даарч хөрөх
- Жирэмсэлтээс хамгаалагч ерөндөг тавиулах
- Хэвлийн хөндийн мэс засал |Abdominal surgery|
- Үр хөндүүлэх |аборты| гэх мэт болой.
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй.
Маалинга, чиа үр, наргил модны самрын тос, цагаан ба шар гаа, шанц модны холтос, хушга, ханборгоцой, цэцэгт байцаа, хүрэн манжин, сармис, шанцай, хөх нэрс, түүнчлэн арвай, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, зөгийн бал, ясны шөл, далайн хоол, яргай, алтанжад |wild-caught fish: mackerel, herring, halibut, shellfish, oysters, cod, flounder, sardines, hake, skate, trout, red snapper| загас хэрэглэж, цэвэр ус хангалттай ууна.
Аминдэм, эрдэс бодис: Цайр, “А”, “С” аминдэм.
Сувиллын чанартай зөвлөмж (Clinical protocol – CP буюу клинический протокол): Эмчилгээ, сувилгаа нь нян устгах, эрүүл зохистой хооллох, амьдралын хэв шинжээ өөрчлөх |дор хаяж 6-12 сарын турш|, хэт даарч хөрөхгүй байх, тайван байх, йога, дасгал хөдөлгөөн, хэвлийнд тосон ба цэгэн иллэг хийх |Acupressure|-эд чиглэнэ.
Эрэндийн тос (castor oil packs)- оор жин тавина: Эрэндийн тосыг даавуунд шингээж, хэвлийн дээрээ тавьж, дээр нь гялгар цаасаар бүрхээд дээр нь 20-30 минутын турш халуун бүлээн жин тавина. Халуун устай шил тавьж болно. Эсвэл дутуу чанасан хөц будаа, эсвэл жигнэсэн бөөрөнхий сонгиноор халуунаар нь жин тавьж болно. Долоо хоногт 2-5 удаа тавина. Энэ нь хэвлийн бага аарцагны эрхтэний зогсонгшилыг бууруулж, цусан хангамжийг сайжруулж, хор, ялзмаг гадагшлуулна.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
- Архаг стресс
- Мухар олгойны үрэвсэл
- Савны гадуурхи жирэмсэлт
- Умайн гуурсны наалданги
- Умайн гуурсны хүзүүвчний үрэвсэл
- Умайн доторхи хальснаас үсэрхийлсэн ургацаг
- Шээс, бэлгийн замын халдварт өвчин (ШБЗХӨ)
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
Зохимжтой ба зохимжгүй эмийн үйлдэл
Зохимжтой ба зохимжгүй ургамлын бүтээгдэхүүн
Эх сурвалж
- www.probirka.org
- ecobabka.ru
- medic.ymka.ru
- magic.forum2x2.ru
- www.fcw.su
- www.drchanchalsharma.com
- sarahjanesandy.com
- parenting.firstcry.com
- www.rockymountainfertility.com