Ясны шохойжилт
Osteochondrosis (english)
Остеохондроз (ру́сский)
Хүзүү, нурууны нугалмын яс шохойжих
Үндсэн зовиур, шинж тэмдэг (PCSS): Хүзүүний ясны шохойжилтын үед толгой эргэх, зүрх, чих, нүдэн тушаа газар өвдөх, бие сулрах, ядрах, сонсгол, хараа муудах, нүд харанхуйлах, чих шуугих, хүзүүгээр өвдөх, гар, хөлийн хуруу мэдээгүй юм шиг болж бадайрах, хүзүүгээр хөших, “шоргоолж” явж байгаа юм шиг эрвэгнэх, ЦДИ, бөхийж хөдлөхөд хүзүүгээр өвдөх.
Болзошгүй учир шалтгаанууд (PCC): Хэт таргалах, удамшил, бодисын солилцоо алдагдах, буруу хооллолт, нуруу, хүзүүний бэртэнгэ, суумал ажил эрхлэх, хүнд юм өргөх, стресс, хэт даарах, удаан хугацаагаар буруу байрлалд суудаг ажил эрхлэх, яс сийрэгжих, буруу дэр дэрлэх.
Тамирчид бэлтгэл дасгалаа гэнэт зогсоосноос нурууны суулт үүсэх өндөр магадлалтай.
Дээрхи зовиур, шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлэхийг зорих хэрэгтэй.
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа /5-6/ иднэ. Нимбэг, оливийн тос, гүйлсийн самар, сүү, цагаан идээ, алим, жимс, түүхий хүнсний ногоо, хүрэн манжин байнга хэрэглэх хэрэгтэй. Хангалттай ус ууна.
1 ширхэг бөөрөнхий хар перецийг 1 ш хар үзэмэн дотор хийж удаан зажилж, өдөрт 3 удаа иднэ.
Аминдэм, эрдэс бодис: Кальци, цайр, магни, манган, фосфор, “В”, “Д”, “А”, “С” аминдэм.
Сувиллын чанартай зөвлөмж: Эмчилгээний гол чиглэл нь жингээ багасгах, булчин шөрмөсөө чийрэгжүүлэх, нуруу, хүзүү, өвдөгний үены уян хатан чанарыг дээшлүүлэх, давс гадагшлуулахад чиглэгдвэл зохино.
Дараах эмчилгээний дасгалыг хийж болно. Нэг дасгалыг дунджаар 5 удаа хийнэ. Үүнд:
1 Алгаараа духаа арагш нь хүчтэй 3 удаа 7 секундын хугацаагаар дарна. Дараа нь эсрэгээр буюу урагш нь хийнэ.
2 Зүүн шанаагаараа зүүн гарын алгаараа 7 сек турш хүчтэй дарна. Дараа нь эсрэгээр буюу зүүн тийш нь хийнэ.
3 Толгойгоо арагш нь хөнгөн хаяж гэдийнэ. Дараа нь эрүүгээ цээжэндээ тулгаж доошлуулж дарна.
4 Толгой, мөрөө тэгш байлга. Толгойгоороо алгуурхан баруун тийшээ тултал эргүүлнэ. Дараа нь зүүн тийшээ мөн адил хийнэ.
5 Эрүүгээ цээжэндээ тулгаж дарна. Энэ байрлалаасаа толгойгоо баруун тийш эргүүлнэ. Дараа нь зүүн тийшээ эргүүлнэ.
6 Толгойгоо арагш нь гэдийлгээд энэ байрлалаасаа баруун чихээ мөрөндөө хүртэл толгойгоо хазайлгана. Дараа нь зүүн тийшээ мөн адил хийнэ.
Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх, давстай ваннанд орох, иллэг хийх, жин тавих хэрэгтэй.
Эмчилгээ, сувилгаа нь бөөр, цус цэвэршүүлэх, үрэвсэл дарахад чиглэгдэж байвал зохино.
Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул эдгээр хүчин зүйлийг оношлох, эмчлэхдээ харгалзвал зохино.
Зайлсхийвэл зохих зүйлс: Кофе, гаазтай ундаа, архи, тамхи, усан үзэм, түүний шүүс, дарс, шош, гурилан бүтээгдэхүүн, саахар, давс, өөх тостой болон утсан хоол, хурганчихнээс зайлсхий.
Эх үүсвэр:
“Народный лечебник” Всероссийская газета о народных средствах лечения №10 /226/ Май 2011
“Анагаах арга билиг” Эрүүл аж төрөх ёсны мэдээлэл, сурталчилгааны сонин №01 /178/ 2011
Pocket Guide to Herbal Medicine “Thieme” 2004
“Народный лечебник” Всероссийская газета о народных средствах лечения №15 /231/ Август 2011
http://hawthornxherbs.com/osteochondrosis-treatment
http://www.dornodmedee.mn/i/524/
http://vashaspina.ru/dieta-pri-lechenii-osteoxondroze-pozvonochnika/#ixzz3cSe0858S
http://mz-clinic.ru/bolezni/sheyniy-osteohondroz.html
http://doctorpiter.ru/diseases/425/
http://grizhy.ru/osteohondroz/dieta-pri-shejnom/
http://spine5.com/osteoxondroz/sheya/dieta/
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Бөөрний уйланхай
- Бөөрний үрэвсэл
- Умайн булчингийн хоргүй хавдар
- Умайн доторхи хальснаас үсэрхийлсэн ургацаг
- Энтерококкийн нянгийн халдвар