Мухар цагаан
Solomon's seal (english)
Купена душистая (ру́сский)
Polygonatum odoratum (Miller) Druce (latīna)
(анхилуун мухар цагаан, булган хар)
Арга: 1-2 хоолны халбагыг /8г/ 2 аяга усанд хийж, 10 минут буцалгаад 30 минут идээшүүлж шүүнэ. Өдөрт ½-1 аягаар хоолноос 30 минутын өмнө 3 удаа ууна. Халуун саванд идээшүүлж болно. Бие эрхтэнд дасгах зорилгоор эхний удаа бага хэмжээ /30-50мл/-гээр ууж турших хэрэгтэй.
Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Идээшмэлээ дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Нэг удаагийн угаалга 15 минут үргэлжлэнэ, 150мл идээшмэл орно. Дараа нь тампон шургуулна.
Нэг удаагийн сувилгаа: 14 хоног. Завсарлага: 14 хоног.
Зүрхний ба чихрийн шижингийн эмтэй харшилна. Хэтрүүлж уувал бөөлжих магадлалтай. Хэмжээ, дамжаа баримтлана.
Эмийн үйлдэл
- Бие махбодыг сэргээх, тамир тэнхээ оруулах
- Дархлаа тэтгэх
- Залуужуулах (бие, сэтгэл, арьс хөгшрөлтийг удаашруулах)
- Үрэвсэл дарах
- Цөс хөөх
- Цус цэвэршүүлэх
- Цэр ховхлох
- Шарх, шархлаа аниулах
- Шээс туух