Flax Seeds and Flaxseed Oil

Маалингын үр, тос (монгол)
Семена и масло льна (ру́сский)
Linum usitatissimum (latīna)

(маалингын үр, хүйтэн аргаар гаргаж авсан тос)

Үндсэн арга: ҮР: Өдөрт 1-3 хоолны халбагыг иднэ. Эсвэл 2 хоолны халбагыг 500 мл усанд хийж 10-15 минут буцалгаад 1 цаг идээшүүлнэ. Өдөрт 100 мл-аар 3-4 удаа ууна. Үрээ нунтаглавал илүү үр дүнтэй.

ТОС: Өдөрт 2 удаа 1 цайны халбагаар өлөн дээрээ бас унтахын өмнө ууна. Нэг удаагийн тун хэмжээг нэг долоо хоногийн дараа 2 цайны халбага болгоно. Өдрийн дээд хэмжээ: 30мл.

Хувилбар аргууд: Салат, хоол амтална. Чанасан төмс, даршилсан байцаа, кааштай сайхан зохицно.

Унтахаас нэг цагийн өмнө 1 цайны халбагыг 150 мл тараг эсвэл ингэний хоормогт хийж, зөгийн балаар амталж ууна.

Иллэг, масканд ашиглана.

Бадвигийн жор: 2 хоолны халбага сая нунтагласан үрийг 1 цайны халбага зөгийн балтай зуурч, алим жимсээр амталж иднэ. Дараа нь 100г аарц /quark cheese/ дээр маалингын тос, сүү тус бүр 3 хоолны халбагыг хийж, холигчид эргүүлнэ. Шанц модны холтосоор амталж, 3 цаг дутам иднэ.

Тампон: Унтахын өмнө тосоо тампонд нэвчүүлж шургуулна.

Нэг удаагийн сувилгаа: 60 хоног. Завсарлага: 30 хоног. Нийтдээ 3-15 сар. Хэмжээ, дамжаа баримтлана.

Амталгаа: Усан ханд нь хар хүрэн өнгөтэй, залхагтай, гоё зөөлөн амттай, элдэв үнэргүй.

Actions

Remedial property

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).