Prurigo Nodularis (PN)

Зангилаат маажуур (монгол)
Почесуха узловатая (ру́сский)

Үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS):

  •           Арьс загатнах, хуурайших,
  •           Арьс үрэвсэх, улайх, юм туурах, усархаг шүүс гоожих, далд биед бас туурах
  •           Нойр муудах
  •           Хоолонд дургүй болох зэрэг болой.

Энэ өвчний шинж тэмдэг нь хавтгай улаан үлд /гипертрофической формой красного плоского лишая/-тэй төсөөтэй.

Болзошгүй учир шалтгаанууд (PCC):

  •           Дархлааны хомсдол
  •           Ус, агаарын бохирдол
  •           Буруу хооллолт, түргэн хоол
  •           Өдөр дутмын стресс, СМС, сэтгэл зовнил, сэтгэлийн хямрал, биеийн болон мэдрэлийн удаан хугацааны их ачаалал, ядаргаа
  •           Элдэв харшил үүсгэгч бодис /гэрийн тоос, загас, загасны тэжээл, химийн хуванцар, зарим эм, үнээний сүү, өндөг, глютен, шар буурцаг, газрын самар, нимбэг, улаан лооль гэх мэт/
  •           Сэтгэл санаа бухимдах, стресс, шумууланд хазуулсан
  •           Шимэгч
  •           Удамшил
  •           Бамбай булчирхайн өвчин /ББДД/, чихрийн шижин
  •           Элэг бохирдсон, элэгний архаг үрэвсэл, хатуурал, цөсний хүүдийн үрэвсэл, ХГЗ өнгөргүй болсон
  •           Дотор эрхтэнүүдэд нэг юм болохгүй байх зэрэг болой.

Зангилаат маажуур нь цөсний суваг бөглөрснөөс үүдэлтэй элэгний ауто дархлааны архаг үрэвсэл /chronic autoimmune cholestatic hepatitis/-ийн анхны шинж тэмдэг байх эсвэл бөөрний үйл ажиллагааны дутагдал, түүнчлэн дотоод эрхтнээс угшилтай загатнаа /Uremic pruritus/ байх магадлалтай гэж үздэг.

Элэг, бөөрний дутагдал, хорт хавдар, сэтгэцийн өвчин энэ өвчнийг сэдрээх магадлалтай.

Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.

Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Ус хангалттай ууж байх.

Хүрэн манжин, хар чавга, далайн байцаа, үзэм, хушга, түүнчлэн арвай, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, маалингын үр, зэрлэг ургамлын цай /лийрийн цомог, бөөрөлзгөнө, сөөгөн боролзгоно гэх мэт/, тараг, гүүний хоормог ихээр ууна.

Алим, лууван, цэцэгт байцаа зэрэг жимс, хүнсний ногоо хэрэглэх. Идрээ, цагаан гаа, үхрийн нүдний навчийг цай шиг ууж болно.

Элэгний хор гадагшлуулах хоол хүнс /liver flushes/ хэрэглэх хэрэгтэй. Үүнтэй холбогдуулан “элэг бөглөрөх”, “элэгний архаг үрэвсэл”-ийг сайтаас үзнэ үү.

Аминдэм, эрдэс бодис: “А”, “В12”, “Д3”, “С”, “Е” /уух буюу тосоор нь түрхэнэ/ аминдэм, цайр, магни.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS): Эмчилгээ, сувилгаа нь элэг, цөс, цусаа цэвэршүүлэх, ХГЗ-д өнгөр тогтоох, загатнаа, харшил намжаах, дархлаа тэтгэх, тайвшруулах, тайтгаруулах, сэтгэл санаагаа ариун байлгах, staphylococcus болон бусад нян, шимэгч, халдварыг илрүүлэх, устгах, нян байгаа бол антибиотек үйлдэлтэй ургамал хэрэглэх, аминдэмжүүлэхэд чиглэгдэнэ.

Сүүлийн үед энэ зовиурт антибиотек эмчилгээ үр дүнтэй байна гэж эх үүсвэрт тэмдэглэсэн байдаг. Бие, сэтгэлээ цэвэрлэхийн тулд бололцооныхоо хирээр мацаг барих, клизм тавьж байх хэрэгтэй. Энэ өвчин амь насанд аюулгүй.

Энгийн саван, угаалгын нунтагны оронд хусны давирхайны саванг хэрэглэж байхыг зөвлөе.

Хусны нахиа, навч, дагуур тэрэлж, төлөгч өвс, царван, царсны холтос, хошуу тарианы хандаар угаах, жин тавих, ваннанд орох хэрэгтэй. Дараа нь хумсанцэцгийн тос эсвэл ажигийн тосоор тосолно.

Алимны эсгэсэн охь /apple cider vinegar/-ийг адил хэмжээний устай хольж жин тавина. Хайлаасны навч эсвэл холтосны каашаар жин тавина.

Өдрийн дэглэм сайн баримтлах, дасгал хөдөлгөөн, биеийн тамир, спортоор хичээллэх, бясалгал, залбирал хийж байх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Зайлсхийвэл зохих зүйлс: Нөөшлөгч, будаг оруулагч, кофе, хар ба ногоон цай, шоколад, какао, зөгийн бал, нимбэг, жүрж, улаан лооль, саахар, туурам, даршилсан /pickled foods/, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, дарс, шар айраг, тамхи, янз бүрийн чипс, лаазалсан хоол, түргэн хоол, хэт боловсруулсан хоол, хурц улаан чинжүү, сармис, торт, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.

Дааврын тосон түрхлэг /steroid cream/ удаан хэрэглэхгүй байх. Уурлаж уцаарлах, стрессээс зайлсхий. 

Эх үүсвэр:

http://www.eurolab.ua/encyclopedia/287/1564/

https://dermalatlas.ru/ekzema/uzlovataya-pochesuxa-gajda/

http://vseokozhe.com/bolezni/pochesuha/u-vzroslyh-detej.html

http://www.biokrasota.ru/article3847/

http://медлаб.рф

http://www.simple-remedies.com/home-remedies/skin-diseases/prurigo-nodularis-causes-remedies.html

http://lechenie-simptomy.ru/nejrodermit#hcq=GLyX9Jp

http://lechimsya-prosto.ru/nejrodermita

http://mymedicalportal.net/335-neyrodermit.html

http://blog.naturalhealthyconcepts.com/2013/05/09/5-natural-ways-to-manage-eczema/

http://allergolife.ru/atopicheskij-dermatit-simptomy-i-lechenie/

 

Possible common causes

Herbs usage indication or contraindication

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).