Vasculitis

Судасны ханын үрэвсэл (монгол)
Васкулиты (ру́сский)

Цус тээгч судасны ханын үрэвсэл /Судасны системийн үрэвсэл/

Үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS):

Дараах түгээмэл шинж тэмдэгтэй байна. Үүнд:

  • Хүчилтөрөгчийн дутагдал үүсэх /дотор бачуурах/
  • Бие сулрах, ядрах
  • Халуурах
  • Үе мөч, булчингаар өвдөх, бадайрах
  • Хоолонд дургүй болох
  • Турах.

 

Судасны ханын үрэвслийн хэлбэрүүд Өвчний онцлог, өртдөг эрхтэн, үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS)
1 Булчингийн судасны ханын үрэвсэл

Polyarteritis nodosa

Kussmaul disease

Арьс, гэдэс, бөөр, мэдрэлийн жижиг, дунд хэмжээний судас өртөнө. Амархан хүндэрдэг. Голдуу 40-50 насны эрчүүд өвддөг.

PCSS: Халуурах, турах, бие сулрах, ядрах, бие эвгүй, ёозгүй байх, толгой өвдөх, булчин, хэвлийгээр өвдөх, ЦДИ, дотор бачуурах, арьсаар юм туурах.

2 Өндөр мэдрэмжтэй судасны ханын үрэвсэл Голдуу арьсны хялгасан судас өртөнө. Харшил, элдэв халдвар, эмийн гаж нөлөө зэргээс болж үүсдэг.

PCSS: Арьсан дээр товгор улаан толбо гарах, халуурах, үе мөч өвдөх.

3 Томоохон хэмжээний тараагуур судасны үрэвсэл (бас чамархайн тараагуур судасны гэх нь бий)

Giant cell arteritis (also called temporal arteritis)

(болезнь Хортона)

Нүүр, нүд, зүрхний титэм судас, түүнээс салаалсан хүзүү, толгой, хуйхны дунд, том хэмжээний судас өртөнө. Голдуу 55-аас дээш насны хүмүүс өвддөг. Ихэнхдээ удамшдаг гэж үздэг.

PCSS: Халуурах, юм зажилсны дараа эрүүгээр өвдөх, хараа муудах /хараагүй болох/, толгой өвдөх, ядрах, бие эвгүй, ёозгүй байх, хоолонд дургүй болох, үе мөчөөр өвдөх.

4 Бөөр, амьсгалын замын эрхтэний судасны ханын үрэвсэл буюу Вегенерын өвчин

Granulomatosis with polyangiitis (Wegener’s)

Уушги, хамрын хөндий зэрэг амьсгалын замын эрхтэн, бөөрний жижиг, дунд хэмжээний судас өртөнө. Голдуу 40-өөс дээш насны хүмүүс өвддөг.

PCSS: Хамар битүүрэх, бие сулрах, ядрах, бие эвгүй, ёозгүй байх, хамрын хөндий, үе мөчөөр өвдөх, хоолонд дургүй болох, турах, хамраас цус гарах, цустай ханиах, дотор бачуурах, цээжээр эвгүй оргих, нүд улайх, арьсан дээр юм туурах, шарх гарах, түүдэг бөөртөс, бөөрний дутагдлын шинж тэмдэг /бөөлжис цутгах, ядрах, шээсний гарц муудах/ үүсэх, уушгины үрэвсэл, чих өвдөх.

5 Такаяасугийн өвчин

Зүрхний тараагуур судасны синдром буюу цусны цохилтгүй өвчин Takayasu’s arteritis (also called aortic arch syndrome or pulseless disease)

Зүрхний дунд, том хэмжээний судас өртөнө. Голдуу өсвөр насны болон залуу охид өвддөг. Ихэнхдээ Ази тивд байдаг өвчин.

PCSS: Бие эвгүй, ёозгүй байх, халуурах, шөнө хөлрөх, үе мөчөөр өвдөх, хоолонд дургүй болох, турах, хараа муудах, өрөөсөн эсвэл хоёр гараар өвдөх, толгой эргэж унах, цус нөжөрснөөс болсон зүрхний дутагдлын шинж тэмдэг /дотор бачуурах, ялангуяа доошоо харж хэвтэхээр бүр дордоно/ үүсэх.

6 Кавасакийн өвчин

 

Тунгалгын зангилгаа, арьс, салстлаг хальс, зүрхний титэм болон бусад судас өртөнө. Голдуу хүүхдүүд өвддөг.

PCSS: Хүзүүний тунгалгын булчирхай томрох, арьс хавдах, ам, уруул, гарын алга улайх, хурууны өндөг хуурах, цээжээр өвдөх.

7 Судасны ханын цусархаг үрэвсэл Геморрагический васкулит, Васкулит Шелейна-Геноха Арьс, үе мөч, гэдэс, бөөрний судас өртөнө. Голдуу хүүхдүүд өвддөг.

PCSS: Хөлөөр туурах, үе мөч, хэвлий, хоолой өвдөх, цустай шээх, хонго, хөл, хөлийн өсгийний арьс улайх.

Хүндэрсэн үед дараах өвчлөл, сөрөг үр дагавар үүсэх магадлалтай (Possible Common Complications and Sequelae, PCCS):

  • Холбогдох гол гол эрхтнийг гамтээх
  • Цус нөжрөх, цусны судасны цүлхэн үүсэх
  • Хараа муудах, хараагүй болох
  • Халдвар үүсэх тухайлбал, уушгины үрэвсэл, цусанд халдвар орох (sepsis) зэрэг болой.

Судасны ханын үрэвсэл үүсгэж болзошгүй учир шалтгаанууд, эрсдэл үүсгэгч хүчин зүйлс (PCC):

Одоогоор нарийн шалтгаан нь судлагдаж, тогтоогдоогүй.

  • Дархлааны эд эс нь цусны судсыг гэмтээж, улмаар үрэвслүүлдэг /зарим эрдэмтэд ийн нотолдог/
  • Ямар нэг халдвар, эм, байгаль орчны хор нөлөө дархлааны эд эсийг гэмтээдэг /зарим эрдэмтэд ийн үздэг/
  • Үндсэндээ өөрийн дархлаа муудсан, доголдсон
  • Стрептококк, алтлаг стафилококкийн нянтай байх
  • Үе мөчний хэрлэгт үрэвсэл, чонын хөрөвдөс, арьс, үений холбогч эд эс татаж, хатуурдаг архаг өвчин /scleroderma/, бамбай булчирхайны Хашимото өвчин зэрэг Ауто ДӨ
  • Элэгний “С”, “В” вирусийн үрэвсэл
  • Цусны ба тунгалгын хорт хавдар
  • Зарим вакцин, эмийн гаж нөлөө
  • Ямар нэг юмнаас харшил авах /номны тоос, цэцгийн тоосонцор, элдэв эм гэх мэт/
  • Тамхи
  • Хэт даарах, хөрөх зэрэг болой.

Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь Танд илүү хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.

Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Эхний 14-21 хоног хөнгөн хоол, жимс, хүнсний ногоо тухайлбал, нимбэг, зөгийн бал, жүрж эсвэл тэдгээрийн шүүс байнга хэрэглэх хэрэгтэй.

Хошуу тариа, сагадай будаа, төлөгч өвс, үхрийн нүдний навч, мөчир, усан үзмийн ясны тос /уг тос байхгүй бол нарсны холтос, долоогоно, хар арц ууж болно/, цагаан гаа, шар гаа хэрэглэхийг зөвлөж бна.

Хүрэн манжин, усан үзмийн тос, хар чавга, далайн байцаа, үзэм, хушга, түүнчлэн арвай, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, чацарганын тос /ууна, салатанд хийнэ/, тослог багатай сүү, цагаан идээ, шар ус хэрэглэж, ус ихээр ууна.

Тараг, ингэний хоормог, байгалийн алимны исгэсэн шүүс зэрэг исгэсэн хоол унд түлхүү хэрэглэнэ.

Алтантовч, багваахай, нохойн хошууны үр жимс, үхрийн нүдний навч, ногоон цай зэрэг ургамлын цай ууж байх хэрэгтэй.

Аминдэм, эрдэс бодис: Цайр, “А”, “С” аминдэм /өдөрт 2,000-4,000мг/, “Д” аминдэм ууна.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategyTS): Эмчилгээ, сувилгаа нь тухайн зовиур шинж тэмдгийг биш харин хүнийг нь эмчлэх /holistic approach/-ийг зорих, дархлааг дарангуйлах, дархлааны үрэвслийн өрнөлийг зогсоох, цусны нөжрөлийг хязгаарлах, үрэвсэл дарах, дааврын тэнцвэрийг хангах, зөв зохистой хооллох, дасгал хөдөлгөөн хийх /өдөрт 30 минут аеробик дасгал хийнэ/, цус, элэг, бие махбодоо цэвэршүүлэх, хор, хордлого гадагшлуулах /шингэн ихээр уух/, ХГЗ-д өнгөр тогтоох /рН-ийг аль болох шүлтлэг болгох/-д чиглэгдэнэ.

Европын эмнэлгийн практикт кортикостероидын даавар, ялангуяа преднизоны төрлийн дааврын эм өгдөг. Өндөр мэдрэмжтэй судасны ханын үрэвсэл ихэнхдээ өөрөө аяндаа алга болдог. Кавасакийн өвчинд аспирин өгөх нь бий.

Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх, биеэ чийрэгжүүлэх хэрэгтэй. Удаан зогсохгүй, хэт ихээр явган явахгүй байх, хүйтэн усанд орохгүй байхыг зөвлөнө.
Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлынхувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Зайлсхийвэл зохих зүйлс: Хурц амтлагчид, талх, кофе, хар ба ногоон цай, саахар, саахар орлуулагч, архи, дарс, тамхи, туурам, даршилсан /pickled foods/, утсан, шарсан, хуурсан махан хоол, янз бүрийн чипс, хэт боловсруулсан хоол, лаазалсан хоол, түргэн хоол, хар, улаан перец, торт, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.

Эх үүсвэр:

http://rudok.ru/zabolevaniya/serdce-i-sosudy/vaskulit.html#ixzz47gDhl9dw

http://www.astromeridian.ru/medicina/

https://www.mediccity.ru/directions/589

http://www.drugs.com/health-guide/vasculitis.html

 

Possible common causes

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).