Thrombophlebitis

Хураагуур судасны бөглөөтөс (монгол)
Тромбофлебит (ру́сский)

Зарим нэр томъёо: Phlebitis нь хураагуур судасны үрэвсэлт хавдар юм. Голдуу хөл, гарын судас өртөнө. Thrombophlebitis нь дээрхээс гадна судасны цус нөжөрч бүлэн үүссэн тохиолдол.

Цусны нөж нүүж уушгинд очсон тохиолдлыг “pulmonary embolism” гэх аж.

Хураагуур далд судасны хана үрэвсэхгүй, хавдахгүйгээр зөвхөн нөж үүсэхийг “deep vein thrombosis” гэх аж.

Хоол унд: Ер нь хооллолт болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Аль болох уураглаг, давс багатай, эслэг ихтэй атлаа тэжээллэг хоолыг бага багаар олон удаа иднэ. Хоолны өөх тос 10-15%-иас ихгүй бна.

Эслэг ихтэй хоол хүнс тухайлбал, хүнсний ногоо, жимс, самар, загас, хөх тариа, сагадай, шар будаа, арвай, арвайн ногоон нахиа зэрэг бүхэл үрийн тарианууд.

Түүнчлэн хөх нэрс, интоор, цангис жимс, алим, усан үзэм, гичний ногоон навч, нимбэг, хүрэн манжин, лууван, шар гаа, далайн байцаа, сармис, сонгино, жигнэсэн цэцэгт байцаа, артишок, өргөст хэмх, хар перец идэж байх.

Наргил мод /тос/, шид мод, буйлс, хушганы самар, тослог багатай сүү хэрэглэнэ.

Өдөрт дунджаар 8 аяга ус уухыг зөвлөдөг. Өөрөөр хэлвэл, биеийн жинийн 1кг дутамд 30 мл ус ногдож байвал зохилтой. Жишээ нь, 80 кг жинтэй бол 2,4 л ус уух ёстой аж.

Аминдэм, эрдэс бодис: Өдөрт “С” аминдэм 3000мг., “А”, “Е” аминдэм, маалинга, олив, загасны тос.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS): Эмчилгээ, сувилгаа нь цус шингэрүүлэх, элэг, дэлүүний цусны эргэлт, судасны уян хатан чанарыг сайжруулах, судасны хавхлагны үйл ажиллагааг дэмжих, үрэвсэл дарах /өдөрт 10 минутаар халуун бүлээн жин 2-3 удаа тавина/, холестерин, хаван бууруулах, өртсөн эрхтэнээ зүрхний түвшингээс дээш өргөх /swelling go down: хавдар бууруулна/, иллэг хийх, гүнзгий амьсгал авдаг дасгал хөдөлгөөн хийх, элэг, цус цэвэршүүлэх, эрүүл хоол унд хэрэглэхэд чиглэгдэж байвал зохино.

Өнгөн хэсгийн судасны хавдар нь 1-7 хоногт эдгэрнэ.

Түүнчлэн өдөрт 1 удаа исгэсэн алимны шүүсийг усаар найруулан /1:2/ арчиж дороос нь дээш чиглэсэн иллэг хийнэ. Үүний сацуу исгэсэн алимны шүүсийг усанд найруулж, зөгийн балаар амталж, өглөө, оройдоо ууна.

Халуун, хүйтэн усанд сөөлжлөн орно. Учир нь, халуун ус тунгалгын судлыг өргөжүүлж, хүйтэн нь агшааж өгдөг. Ингэснээр тунгалгын шингэний урсгал сайжирдаг. Энэ сувилгаа нь ЦДИ, жирэмсэн үед зохимжгүй.

Байгалийн хуулийн дагуу амьдрах дадал зуршил бий болгоно гэсэн үг. Өөрөөр хэлвэл, байнга органик байгалийн бүтээгдэхүүн хэрэглэх, цэвэр агаарт элсэн дээр явган явах, хөнгөн шогшиж гүйх, дугуй унах, дасгал хөдөлгөөн хийх /өртсөн эрхтэнээ хөдөлгөөнд байлгах/, усанд сэлэх, тогтмол цагт унтах, сэрэх, ажлаа хийх зэрэг болой. Амарч байхдаа хөлөө дээш нь өргөж байвал их сайн. Нам өсгийтэй гутал өмсөнө.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Удаан зогсохгүй, 1 цагаас илүү суухгүй байх. Унтахдаа элдэв оймс, бие барьсан хувцас өмсөхгүй байх. Халуун ванна, саунд орохгүй байх. Огцом хүч тэнхээ шаардсан ажил, спортоор хичээлэхгүй байх. Өтгөнөө хатуулахгүй байх.

Possible common causes

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).