Adrenal fatigue

Бөөрний дээд булчирхайны сульдаа (БДБС) (монгол)
Усталость надпочечников (ру́сский)

БДБС:

Болзошгүй учир шалтгаанууд (PCC): Танд учирч байгаа стрессийг таны бөөрний дээд булчирхай бүрэн хангаж /”хариулж”/ чадахгүй болсон.

Бөөрний дээд булчирхайны сүрьеэ, өөрийн дархлааны эсрэг эд эс /антител/ үүссэн. Энэ булчирхай идээлж үрэвссэн, хавдар үүссэн.

Ямар нэг дарамттай байх, санхүүгийн хямралд орох, бага, муу унтах, амарч чадахгүй байх, хэн нэгэн хүнтэй удаан хугацаанд таарамжгүй байх, ажил өөрт чинь тохирохгүй байх, үхэл зовлон тохиолдох, ямар нэг химийн хордлого авах, муу муухай гутранга зүйл бодох.

Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Жимс, хүнсний ногоо тухайлбал, цангис жимс, усан үзэм, зөгийн бал, өргөст хэмх, хар перец идэж байх. Бүхэл үрийн тариа, тослог багатай сүү хэрэглэж, ус ихээр ууна.

Хушга, бүйлс, наргил модны самар ба түүний тос, оливийн тос, цөцгийн тос, цэцэгт байцаа, өнгөт байцаа, яргай загас, тахиа, цацагт хярууны мах, маалингын ба хулууны үр, далайн замаг, байцаа.

Аминдэм, эрдэс бодис: Магни, цайр, загасны тос, “Д-3”, “С”, “В-5”, “В-12” аминдэм.

Сувиллын чанартай зөвлөмж: Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан, уурлахгүй байхыг хичээх. Бясалгал хийх нь маш өндөр үр дүнтэй гэж үздэг. Амьсгалаа гүнзгий авдаг дасгал хийвал сайн.

Тоглох, зугаацаж, инээж, шог яриа ярьж сурах хэрэгтэй. Хүмүүст тусалж чадахааргүй байгаа бол шууд л “чадахгүй нээ” гэж хэлж сур. Ямар нэгэн юманд өөрийгөө буруутгахаа боль. Одоо амьдралаа шинээр эхэлнэ гэж бод.

Сайн унтаж амарч байх хэрэгтэй.

Бие махбод, түүний дотор бөөрний дээд булчирхайг сайжруулах эмчилгээ, сувилгаа нь бөөр, цус цэвэршүүлэх, авто дархлааны эсийг устгах, үрэвсэл дарахад чиглэгдэж байвал зохино.

Энэ өвчин 9-24 сарын дотор бүрэн эдгэрнэ.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Бөөрний дээд булчирхайны сульдааг шинж тэмдэгээр оношлох нь:

Эрхэм уншигч танд бөөрний дээд булчирхай ядарч сульдсан эсэхийг шинж тэмдэгийн аргаар мэдэж болох дараах асуулгыг орчуулан хүргэж байна.

Энэхүү асуулга нь АНУ-ын Вермонт мужийн Монтпелейр нутгийн байгалийн аргаар эдгээгч эмч /ND/ Михиал Фрэйдманы бичсэн “Дотоод шүүрлийн эмгэгийг байгалийн аргаар илааршуулах суурь зарчим” хэмээх номонд хэвлэгдсэн юм.

Та энэхүү асуулганд үнэн зөв хариулж, өөрт тохирох оноог өгөх ба асуулгын төгсгөлд та оноогоо нэмж нийт дүнг гаргах юм.

Хэрэв та, асуултанд:

“Үгүй”  гэж хариулвал “0” оноо,

“Хааяа” /сард 1-4 удаа/ гэж хариулвал “1” оноо,

“Дунд зэрэг” /долоо хоногт 1-4 удаа/ гэвэл “2” оноо,

“Голдуу байнга” /долоо хоногт 4-өөс олон удаа/ гэвэл “3” оноо өгөх хэрэгтэй.

Асуулгын асуултууд:

1             Сууж байгаад эсвэл хэвтэж байгаад босоход толгой эргэдэг эсвэл нүд эрээлжилдэг.

2             Бусадтай харьцуулахад ойр ойрхон шээдэг эсвэл шөнө босч шээдэг.

3             Ухаан алдаж унах гэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг.

4             Би архаг ядаргаатай.

5             Би зүрхний хавхлагын гажигтай эсвэл миний зүрх дэлсдэг.

6             Хүчтэй байлгах гэж өөрийгөө байнга хүчилдэг.

7             Надад өглөө босоход хэцүү байдаг.

8             Үдээс өмнө үд хүртэл /~ 11цаг/ би ямар ч тамир тэнхээгүй байдаг.

9             Үдээс хойш 15-17 цагийн хооронд мөн эрч хүчгүй байдаг.

10          Харин оройн 18 цагаас хойш арай гайгүй болдог.

11          Би голдуу шөнөдөө илүү эрч хүчтэй болдог.

12          Нойрондоо муу байдаг.

13          Би голдуу шөнийн 3-5 цагийн үед сэрдэг бөгөөд буцаад унтаж чаддаггүй.

14          Тодорхой шалтгаангүйгээр эвгүй мэдрэмж мэдэрдэг.

15          Миний хөлийн шагай зэрэг үе мөчөөр хавагнадаг.

16          Мэдрэлийн гаралтай стресс, сэтгэцийн гаралтай стресс эсвэл сэтгэл санааны стрессийн дараа амрах шаардлагатай байдаг.

17          Дасгал хөдөлгөөн хиймэгц эсвэл дараа нь эсвэл маргааш нь би маш их ядардаг.

18          Миний бодсонтой харьцуулахад булчин шөрмөс амархан ядарч, бие даагдахгүй болдог.

19          Миний нуруугаар байнга өвддөг.

20          Миний нуруу, өвдөг сул дорой.

21          Миний үе мөч хөшдөг.

22          Би хоол унд, амьтан, тоосонцор зэрэг олон зүйлээс харшилдаг.

23          Миний харшил улам муудаж байна.

24          Миний нүд улцайдаг. Нүдний доогуур хар бараан цагираг үүсдэг. Эдгээр нь өглөөдөө улам тод мэдрэгддэг.

25          Би олон химийн бүтээгдэхүүнд мэдрэмтгий.

26          Би астматай. Надад бронхит, уушгины хатгаа болон амьсгалын замын бусад вируст өвчнүүд ойр ойрхон тусдаг.

27          Би хумсаараа 1 минут дарахад арьсан дээр цагаан зурвас үүсдэг арьсны өвчин /dermatographism/-тэй.

28          Миний уруул тойромд цонхийж цайсан хэсэг байдаг.

29          Миний гарын алга, хөлийн ул улайдаг эсвэл улбар шар болдог.

30          Миний арьс хуурайшдаг.

31          Миний толгой өвддөг, хүзүү, мөрөөр хөшдөг.

32          Би тод гэрэлд дургүй.

33          Би өөрийгөө бусадтай харьцуулахад даарамтгай юм шиг.

34          Би хүйтэн тэсвэрлэх чадвар муутай.

35          Би Рейнодын өвчтэй. /гар, хөл маш их хүйтэн байдаг өвчин/

36          Халууны шилээр үзэхэд миний биеийн халуун хэвийн хэмжээнээс бага байдаг.

37          Миний биеийн халуун өдрийн турш хэлбэлзэж байдаг.

38          Миний цусны даралт бага байдаг.

39          Би хоолгүй л бол уур хүрч, салгалдаг, мэгдэж сандардаг.

40          Би саахар, чихэрлэг зүйл, амттанд дуртай.

41          Би цай, кофе зэрэг сэргээш их хэрэглэдэг. Өглөөнөөс эхлээд л.

42          Би өөхтэй хоолонд дуртай. Өөх тостой хоол идэхээр илүү сайн байдаг.

43          Би өдрийн турш кафейн /цай, кофе, шоколад, кока кола ундаа гэх мэт/ хэрэглэдэг.

44          Би давстай хоол, ялангуяа давсалсан төмсний чипс идэх дуртай.

45          Би өглөөдөө уураггүй хоол, чихэрлэг зүйл идвэл биеийн байдал бүр дорддог.

46          Би хоолоо тогтмол идэж чаддаггүй.

47          Би түргэн хоол их иддэг.

48          Би хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон эмэнд мэдрэмтгий.

49          Би стеройдын бэлдмэл удаан хугацаагаар их тунгаар уудаг.

50          Би хоол идсэний дараа л илүү сэргэлэн болдог.

51          Би туранхайдуу биетэй. Таргалахыг хүсэвч болдоггүй.

52          Амьдрал надад ямар ч итгэл, найдваргүй юм шиг санагддаг. Мөн сэтгэц мэдрэлийн сульдаа /депресс/-гаар оношлогдож байсан.

53          Би хөдлөхөөс дургүй хүрдэг. Яагаад гэвэл, юм хийх ямар ч эрч хүч байдаггүй.

54          Би бусадтай харьцах дургүй. Тэднийг харахаар би стрессддэг.

55          Би жилдээ хоёроос олонтоо ханиад, томуу хүрдэг.

56          Миний өвчин эдгэрэхдээ удаан байдаг.

57          Би тууралт, харшил, намарс, хайрст үлд зэрэг арьсны хууч өвчтэй.

58          Би ауто дархлааны өвчтэй.

59          Би архаг ядаргааны хам шинж бүхий булчин шөрмөсний эмзэглэл (FMS) өвчтэй.

60          Би Епстейн Барр вирусээр үүсгэгддэг тунгалгын зангилгаа томорч халуурдаг, хоолой өвддөг өвчнөөр оношлогдож байсан.

61          Би дасгал, хөдөлгөөн тогтмол хийдэггүй.

62          Би маш их стресстэй байдаг.

63          Би юмыг төгс хийхийг хичээдэг.

64          Стресс надад сөргөөр нөлөөлж байдаг.

65          Стресс бүхий тохиолдолоос аль болох зайлсхийхийг хичээдэг.

66          Би урьд байсанаасаа дордож, ажлын бүтээмж муутай болсон.

67          Миний анхаарал төвлөрүүлэх чадамж буурсан.

68          Стресс намайг сарниулдаг.

69          Стресс миний сэтгэл совнилыг улам гүнзгийрүүлдэг.

70          Би амархан цочидог.

71          Би ямар нэг стресст нөхцөл байдал орвол хэдэн өдөр, бүр долоо хонгийн турш бодогддог.

72          Ядарсан, сульдсан үедээ миний ходоод, гэдэс хямардаг.

73          Надад тайлбарлахын аргагүй айдас хүүдэс төрдөг.

74          Миний бэлгийн чалх маш муу байна. Бүр мартсан.

75          Ажлын хамт олон, гэр бүрийнхэнтэйгээ харьцахад ядаргаатай болсон.

76          Надад хөгжилтэй үйл явдал, хошин шог бараг байдаггүй.

77          Би амьдралаа хянаж чадахгүй болсон. Тэрээр мухардалд орсныг мэдэрдэг.

78          Би архи, эм, дарс, хоолонд амрахан донтдог болсон.

79          Би осол аваарын дараах эмгэгтэй болсон.

80          Би их иддэг байсан эсвэл одоо ч бас тийм.

81          Би буйл, шүдний өвчтэй эсвэл шүд идээлж цоорсон.

82          Миний сарын юм зовиуртай ирдэг. /эмэгтэйчүүд/

83          Миний сарын юм тогтол биш ирдэг, тэрээр стрессээс хамааралтай. /эмэгтэйчүүд/

Нийт оноо:

–      40-өөс бага бол БДБС-ны маш хөнгөн хэлбэр буюу БДБС үүсээгүй.

–      41-80 бол БДБС-ны зөөлөн хэлбэр

–      81-120 бол дунд зэргийн БДБС

–      120-оос дээш БДБС-ны хурц хэлбэр.

Possible common causes

Possible common signs and symptoms

Indicated or contraindicated actions

Herbs usage indication or contraindication

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).