Depression
Сэтгэл гутрал (монгол)
Депрессия (ру́сский)
(Сэтгэц, мэдрэлийн сульдаа)
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв маягийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Чанартай уураглаг хоол бага багаар олон удаа иднэ.
Нимбэг, хүрэн манжин, жимс, хүнсний ногоо байнга хэрэглэнэ. Бүхэл үрийн тариа, исгэсэн хоол унд /хоёрдах уураг тархинд үлэмж тустай/, хулууны үр, хушга, загас, тослог багатай сүү хэрэглэж, цэвэр ус ихээр ууна.
Түрэг шош, өргөст ногоо, самар, хургангуа /кабачки/, загас, арвай, хошуу тариа, буйлсын самар, кешью самар, хушны самар, эрдэнэшиш, хулууны үр, шар буурцаг, яншуйг ахиухан иднэ. Эдгээр ургамалд магни ихээр байдаг юм.
Үрэвсэл намжаагч, “Omega-3” өөх тос агуулсан хоол хүнс түлхүү хэрэглэх: маалингын тос, үр, чиа үр, хушга, загас, цэцэгт ба хятад байцаа, түрэг шош, бууцай, оливийн тос, наргил модны самрын тос.
Эслэг ихтэй хоол хүнс: артишок, хүрэн манжин, багваахайны навч, лууван.
Аминдэм, эрдэс бодис: Магни, цайр, Omega-3 өөх тос, “В” бүлгийн аминдэм /фолийн хүчил-В9/, “С”, “Д” аминдэм.
Болж өгвөл зайлсхийх эсвэл бага хэрэглэх зүйлс: Гар утас, компьютер, нүүр ном хэт ихээр ашиглахгүй байх. Долоо хоногт нэг өдөр эдгээр хэрэгслийг огт хэрэглэхгүй байхыг зөвлөнө.
Сэтгэл гутрал үед баримтлах сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy–TS):
Эмчилгээ, сувилгаа нь өөрийгөө дайчлах, идэвхитэй байх, залбирал, бясалгал хийх, сайн амарч сурах, стрессээс бүрэн ангижирвал зовиурт мэдрэмж бүрэн алга болно найдах, стрессээ удирдаж сурах, ХГЗ-д өнгөр тогтоох /gut-brain-axis/, мацаг барих, элэг, бөөр, арьс, бүдүүн гэдэс, тунгалгын эд эсийг цэвэршүүлэх, шимэгч гадагшлуулах, хумсны мөөгөнцөр, нян, вирус устгах, биеэ шүлтжүүлэх, цусан дах холестериныг бууруулах, түүнчлэн зөвхөн сэтгэл санаа бус биеийн ерөнхий эрүүл мэндийг эрс сайжруулах, эрүүл хооллоход чиглэгдэнэ.
Аль болох идэвхитэй байхыг оролдох гэдэгт дэлгүүрт очиж худалдаа наймаа хийх, машин унах, уул хаданд явах, зураг зурах, сүмд явах, дуу дуулах, гоё хөгжим сонсох, инээж баясах, хошин шог юм ярих /чадахгүй бол ярихыг оролдох/ гэх мэт секц дугуйлан зэрэг бодит ажил, хөдөлмөрийг эрхлэхийг ойлгоно.
Сэтгэл санааныхаа байдал, гурван зүйлд талархаж, орой унтахынхаа өмнө 1 сарын турш бичиж тэмдэглэж, үр дүнг мэдэрнэ үү. Бодож байгаа муу муухай зүйлээ толгойгоосоо гаргаж хаялаа гэж бодож, төсөөл.
Уур уцаар, сэтгэлийн зовиурт мэдрэмжийг өөрөөсөө нуух, мартах биш харин тавтай суугаад түүнийгээ дотроо мэдэрч туул. Сэтгэл өвдөлтөө өөрөө мэдэрч туул (“just sit in your pain”).
Финүүд (финляндчууд) сэтгэл гутралыг даван туулахын тулд дараах 6 зүйлийг зөвлөдөг байна. Үүнд:
- Эдгэрнэ гэдэгтээ итгэлтэй байх.
- Муу юм бодохгүй байх.
- Өдрийн тэмдэглэл хөтлөх, түүнийгээ ойр ойрхон уншиж, ямар үед биеийн байдал сайн байсныг ажиглаж, шалтгааныг нь тогтоох
- Дасгал хөдөлгөөн хийх
- Ойр дотнын хүмүүс өвчнийг ойлгож, сэтгэл санаагаараа, үг хэлээрээ ядаж дэмжих, “чи эдгэрнэ” гэж ухуулах
- Дуртай зүйлээ хийх.
Бусдыг өршөөх, өөрийгөө өршөөх /хүн болгон л алддаг шүү дээ гэж бодох/, өөрийгөө үнэлэх, өөртөө илгэлтэй болох, сайн сайхан өөдрөг зүйл бодох /Recite Positive Affirmations/, өнгөрсөн муу муухай зүйлээ бодохгүй байх, бүр болохгүй бол уйлах /нулимс гаргах/, харуусал гомдолоо бусадтай хуваалцах хэрэгтэй.
Өөрийгөө бусадтай бүү харьцуул, бүү атаарх. Энэ нь сэтгэл гутрал үүсгэх нэг хэрэгсэл болдог.
Ямар нэг муу юмыг хийхгүй байх, бие, сэтгэлээ амраасан дасгал хөдөлгөөн хийх цаг зав гаргаж сурвал 2 долоо хонгийн дараа нь тэрээр таны зөв дадал болж хэвшдэг аж.
Бясалгалын дасгал:
Тайван нөхцөлд сууж эсвэл хэвтээ үедээ ч хийж болно. Амьсгалаа хамраараа авч амаараа зөөлөн гаргана. Тэгэхдээ 4 тоолох хугацаанд амьсгал авна, 16 тоолох хугацаанд амьсгалаа түгжинэ, 8 тоолох хугацаанд амьсгалаа гаргана. Ийм маягаар энэ дасгалыг 10-25 минут хийхэд таны бүх биеийн булчин суларч тайвширна. Өдөрт ийм маягаар өглөө, орой 2 удаа хийнэ.
Өдөр бүр 30 минут явган явах, шогшиж явбал үр дүнтэй.
Халуун усанд орохоор бие хөнгөрнө. Усанд сэлж болно. Дугуй унаж болно. Эсвэл халуун бүлээн усанд хөлөө 10-15 минут дүрнэ. Батраш эсвэл лавандрын тостой иллэг хийвэл сайн. Өглөөдөө булчин сунгах дасгалууд хийж байх хэрэгтэй.
Контрастный душ: Унтахын өмнө хүйтэвтэр устай ваннанд 1 аяга алимны исгэсэн шүүс хийж, 10-аас ихгүй минут орж, дараа нь халуун, хүйтэн устай шүршүүрт ээлжлэн орно.
Айдас төрөх ч юм уу эсвэл аймаар хэцүү мэдрэмж төрж байсан ч тэр нь түр зуурын мэдрэмж байдаг гэдгийг санах хэрэгтэй.
Possible common causes
- Acidosis
- Addictive and Stimulant Foods
- Adrenal fatigue
- Androgen excess
- Circadian Rhythms
- Cirrhosis of the liver
- Dysbiosis (Leaky Gut)
- Eliminate the side effects of chemotherapy
- Endometriosis
- Erectile dysfunction (ED)
- Estrogen dominence
- Family heredity
- Hepatic calcifications
- Highly Processed Foods
- Hypothyroidism
- Iodine deficiency disorders
- Low Gamma-aminobutyric acid (GABA)
- Neurasthenia
- Neurosis
- Progesterone deficiency
- Selenium deficiency
- Serotonin Deficiency
- Shingles
- Sluggish Liver
- Sugar and Sugar containing Foods
- Toenail fungus
- Vegetative Neurosis (VN)
Possible common signs and symptoms
- Anxiety
- Atonic dyspepsia
- Atopic dermatitis
- Brain fog
- Chronic Stress
- Constipation
- Dizziness
- Feeling of heaviness to the anus
- Feverish, cold or chilly
- Fibromyalgia (FMS)
- Flatulence
- Globus hystericus
- Headache
- Hurt, Bitterness
- Hypochondriasis
- Insomnia
- Itching
- Muscle tension (Chronic pain)
- Numbness and tingling of hands and feet
- Obesity
- Panic attacks
- Pimples (Zits, Spots)
- Powerlessness
- Regret
- Restlessness
- Sensitivity (hypersensitivity) to noise, light and smell
- Shame
- Shortness of breath
- Sorrow
- Stiff Neck
- Tonsillitis
- Trouble with mobility
- Vitiligo
- Waking very early in the morning
- Weakness
- Өглөөдөө бие хүндрэх,
Herbs usage indication or contraindication
References
- Peter Bennett N.D., “The purification plan”, Rodale, 2006
- Pocket Guide to Herbal Medicine “Thieme” 2004
- clementinedaily.com
- nourishmedicine.com
- mieli.fi
- www.calmsage.com