Estrogen dominence

Эстрогены давамгайлал (ЭД) (монгол)
Проявление доминирования эстрогенов (ру́сский)

Эстроген буюу эмэгтэйлэг даавар ихэдсэн, багадсанаас үл хамааран хангалттай прогестерон эрс буурсан нөхцлийг эстрогены давамгайлал гэнэ. Нас ахихын хирээр дээрх дааврууд буурах боловч эстрогены давамгайллын үед прогестерон даавар илүү түргэн эрчимтэй буурдаг аж. Өөрөөр хэлвэл, эстроген, прогестерон даавруудын хоорондын зохистой харьцаа алдагдана гэсэн үг. Эрүүл хүний энэ харьцаа 1/200 буюу 1/300 бна.

Хэт таргалсан буюу илүүдэл жинтэй нөхцөлд тестестерон ч, эстроген ч ихэсдэг. Мөн инсулины эсэргүүцэл /insulin resistance/ буюу инсулин даавараа хүлээж авахгүй болно. Өөх тосны эд эс “aromatization” хэмээх үйлдэлийг үзүүлдэг. Тэрээр тестестероныг эстроген болгож хувиргадаг. Энэхүү ароматаз хэмээх ферментыг химийн /эм бий/ эсвэл байгалийн аргаар /эрүүл хоол, улаан дарс/ хязгаарлаж болно. Энэ фермент ихээр ялгарахаар түрүү булчирхай, хөхний хорт хавдар үүсэх магадлалтай.

Иймд сахалины бөрөлзгөнө, шар буурцаг, маалинга, шошний овгийн хүнсний ногоо /түрэг шош, вандуй/ зэрэг ургамлын гаралтай эстрогены эх үүсвэрүүд нь эстрогены үүрэг гүйцэтгэнэ. Цэвэршилтийн үед эстрогены ялгаруулалт бараг зогссон байдаг тул ургамлын гаралтай эстроген чухал үүрэгтэй.

Үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS):

  • Зэсний илүүдэл зэрэг болой.

Болзошгүй учир шалтгаанууд (PCC):

  • Эстроген даавар ихдэх /энэ нь “ароматаз” фермент, ксенодаавар, ксеноэстроген үүссэнээс үүдэлтэй/
  • Таргалалт
  • Элэгний үйл ажиллагаа доголдох, элэг бохирдсон
  • Ксеноэстроген ихээр хэрэглэсэн
  • Байгаль орчин, хуванцар зэрэг химийн бүтээгдэхүүний бохирдол, хэрэглээ зэрэг болой.

ДАРААХ 8 ЗҮЙЛД ОНЦГОЙ АНХААРАХ. ҮҮНД:

1             Устөрөгчжүүлсэн өөх тосоос зайлхийх;  Ургамлын тос, газрын самар, шар буурцгийн тос, маргарин идэхгүй байх. Наргил модны тос, цөцгийн тос, оливийн тос, загасны тос /Омега-3/ хэрэглэж байх.

2             Ялангуяа цагаан бүтээгдэхүүнээс зайлхийх эсвэл маш бага идэх. Үүнд буудайн дээд гурлын бүтээгдэхүүн, саахар, өөх тос, давс, цагаан будаа орж бна. Чадвал нэг сар буудай амсахгүй байх /trial off/.

3             Кафейнаас зайлхийх. Үүний оронд алтантовч, батраш, бөөрөлзгөнийн навч, лавандир зэрэг кофейнгүй ургамал ууж байх.

4             Элдэв хор, химийн бүтээгдэхүүнээс зайлхийх. Жирэмсэлтийг зосоогч эм уухгүй байх.

5             Сайн унтаж амарч байх.

6             Дасгал хөдөлгөөн, биеийн тамир хийж байх. Усанд сэлэх. Гүнзгий амьсгаа авч байх гэм мэт. Бясалгалд явах.

7             Таргалахгүй байх.

8             Ургамлын гаралтай эстроген, бүхэл үрийн тариа, хулуу, маалинга, наранцэцгийн үр идэж байх.

9             Ус сайн уух. Замбараагүй өөрөөр хэлвэл, ямар нэг хуваарьгүй хоол идэхгүй байх.

 Хоол унд: Хоол ундаа сайн зохицуулах нь нэг номерын эмчилгээ юм. Эслэг ихтэй хоол /буржгар байцаа, цэцэгт байцаа, бөөрөнхий байцаа/, сагадай будаа, хошуу тариа, түүний нэвс, хүрэн манжин, лууван, артишок, нимбэг, багваахай, яргай загас, бэлчээрийн үхрийн мах, сонгино, сармис, хөмүүл /хүхэртэй тул элэг цэвэршүүлдэг/, исгэсэн хоол /гүүний айраг, кимчи, тараг, алимны исгэсэн шүүс/, жимс, хүнсний ногоо, цагаан гаа, шар гаа, багваахай, хүрэн манжингийн навч, бууцай, далайн хоол, загас, гүнжидийн үр, өндөг идэж байх.

Аминдэм, эрдэс бодис: Магни, цайр, кальци, йодын бэлдмэл /далайн хоол, улаан тэс, хар тэсийн жимс/, “В” аминдэмийн комплекс, “Е”, “А”, “Д”, “К” аминдэм, ОМЕГА-3 өөхи тос, селени, мелатонин.

Сувиллын чанартай зөвлөмж (TG): Сувилгаа, эмчилгээ нь байгалийн гаралтай прогестерон уух, ксенодаавраас зайлсхийх, элэгний үйл ажиллагааг сайжруулах, өөдрөг тайван амар амгалан байх, өөхөн давхрага, гүзээнээс ангижирч, булчинлаг биетэй болоход чиглэгдэх ёстой.

Эмийн ургамлаар 5 сар эмчлэхэд хөхөөр эмзэглэх, өвдөх, батга гарах, таргалах /10-12% турна/ зэрэг шинж тэмдэгүүд алга болно.

Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спорт, ялангуяа, дугуй унах, ширээний теннисээр хичээллэх, усанд сэлэх, гүнзгий амьсгааны дасгал, бясалгал хийх, сайн унтаж амрах хэрэгтэй.

Зайлсхийвэл зохих зүйлс: Саахар, устөрөгчжүүлсэн тос, лаазалсан хоол, хэт боловсруулсан хоол, жирэмсэлтийг зогсоодог эмүүд, архи.

Ургамлын гаралтай эстроген /шар буурцаг, маалинга, үр, гүнжидийн үр, зарим эмийн ургамал: царгас, шошлойрхог, мөлхөө хошоонгор, чихэр өвс, таримал гоньдны үр, чихэр өвс, ганга, цээнэ гэх мэт/-ыг зохистой хэрэглэх.

Ксенодаавраас зайлсхийхийн тулд богино долгионы зууханд хоол халаахдаа хуванцар саванд хэрхэвч хийж болохгүй аж.

Possible common causes

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).