Prostatitis

Түрүү булчирхайны үрэвсэл (монгол)
Простатит (ру́сский)

Нянгийн ба нянгийн бус түрүү булчирхайны архаг үрэвсэл /Chronic Nonbacterial Prostatitis/ гэж байна.

Хоол унд: Өдөрт дор хаяж 8-10 аяга ус ууна. Нүүрсус багатай хоол иднэ. Хулууны үр өдөрт 80г иднэ. Алирс/анис/ эсвэл анарын жимсний ундаа ууна.

Загас, маалинга, оливийн тос, үхрийн мах, шар будаа, сагадай будаа, чанасан төмс, жигнэсэн мах, улаан усан үзэм, нимбэг, жимс, хүнсний ногоо, яншуй, улаан лооль, тарвасны үр, бөөрөнхий байцаа, цэцэгт байцаатай салат, хоол /7 хоногт 5-6 удаа иднэ/, тараг, ингэний хоормог, кимчи, зөгийн бал, далайн байцаа, хушга.

Шаргаа хоолондоо хийж иднэ эсвэл ууна. Сармис, сонгино сайн иднэ. Хоолыг бага багаар иднэ.

Аминдэм, эрдэс бодис: Цайр /Өдөрт 30мг цайрын бэлдмэл ууна. Тэрээр мах, өндөг, зөгийн бал, далайн хоолонд их агуулагдана/, тэмээлжийн ба маалингын тос, загасны тос, “А”, “Е” /өдөрт 600 ОУН/, “Д3”, “С” аминдэм /өдөрт 100мг ууна/.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS): Эмчилгээ, сувилгаа нь нян тухайлбал, Е-коли, вирус устгах /байгалийн антибиотек ууна/, дархлаа тэтгэх, үрэвсэл дарах, бөөр, цус цэвэршүүлэх, шээс туух, стресс бууруулах, бөөрний дээд булчирхайг дэмжин тамиржуулахад чиглэгдэж байвал зохино.

Үрэвсэл дарахын тулд оройдоо нарсны шилмүүсний 37 хэмийн ханданд 15 минут сууна. Микроклизм унтахын өмнө дараах ургамлын аль нэгээр тавина: сонгинын хальс, алтантовч, ариутган өтгөрүүлсэн барагшун эсвэл арзаахайны тос.

Зайлсхийвэл зохих зүйлс: Удаан хугацаагаар сууж ажиллахгүй байх. Бэлгийн ажил хэт ихээр хийхгүй байх. Болж өгвөл 19 цагаас хойш юм уухгүй бай. Дугуй унах нь тааламжгүй.

Possible common causes

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).